УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/12/30

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгджээ.


Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумын хувьд зундаа гандуу, өвс ургамлын гарц муу байсан. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь Заг, Жаргалант, Хүрээ марал зэрэг зэргэлдээ сумын нутагт оторлож байгаа. Намрын сүүл сараар орсон цас бүрэн хайлж амжаагүй хүйтэрч, шинэ цас орсноос мөсөн бүрхүүл тогтож, мал идэх өвсгүй болоод байгааг сумын удирдлагууд хэлэв.


Баянхонгор аймгийн хувьд энэ жилийн мал тооллогод 4 сая 72 мянган толгой мал тоолуулжээ. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн бөгөөд улсын дунджаас 9,5 хувь дээгүүр дүнтэй гарчээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, сумдуудыг хэрэгцээт нөөцүүдээр хангасан ч өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн 8.4 хувь нэн их, 42,9 хувь их эрсдэлтэй, 43.8 хувь дунд эрсдэлтэй, 4,5 хувь нь бага эрсдэлтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн нийт нутгийн 95 орчим хувь нь зудын эрсдэл нэн их буюу их байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй, хангайн хойд сумдаар тэгш талдаа 0-30 см зузаан цас тогтсон. Энэ зун гантай, гандуу байсан говийн болон хангайн бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал Өвөрхангай аймагт отор нүүдэл хийж байгаа.


Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгааг Баянхонгор аймгийн Засаг дарга Т.Мөнхсайхан хэллээ.


Орон нутагт дизель түлшний нөөцийг тасалдуулахгүй байх нэн тэргүүний хэрэгцээ бий. Ялангуяа отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, сумын удирдлагуудад сануулав.


Хөдөө орон нутагт малын тоо толгой хэт нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж олон бэрхшээл үүсэж байгааг малчид хэлж байна. Мөн өвс тэжээл бэлтгэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ авах, мал сүргээс хүртэх үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор малчид хамтарч хоршоолж ажиллах зайлшгүй шаардлага байгаа ч тодорхой зохицуулалт хэрэгтэй гэлээ.



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах санаачилга гаргаж, Хэнтий, Баянхонгор аймагт байгуулжээ. Тэрбээр, Хувиа бодож бэлчээрээ ашигласаар байвал мал аж ахуй тэсэж үлдэхэд улам л бэрх болсоор байна. Мал, малчин, бэлчээр гурав шүтэн барилдлагатай. Энэ гурав бие биеэ нөхөн сэргээдэг системийг бий болгож, малчид хоорондоо нэгдмэл шинж чанартай ажиллах хэрэгтэй. Цаашлаад 21 аймагт холбоог байгуулах, холбооны талаар хуулийн төсөл боловсруулж буйгаа танилцуулав.


Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид тооцсон. Энэ боломжийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгчээс - борлуулагч - нэмүү өртөг бүтээгч - ашгаа өөрсдөө хүртэгч малчин өрхүүдийн системд шилжүүлэхэд уг холбооны гол зорилго оршино гэдгийг Улсын  Их Хурлын дарга хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:3c48:45be:bcd1:ab10:97e1
2024/01/04
0
0
Энэ нэг эргүү сда хөдөлгөөнд орчлоо шүү. Хурал даргалж байгаа нтр нь нэг донгио сда шиг
Хариулах
103.212.118.44
2023/12/31
0
0
Pop
Хариулах
2600:8806:809:b400:18dd:308d:6f15:a820
2023/12/31
0
0
heden malgai solij omsdog dagz ve
Хариулах
202.9.40.26
2023/12/31
0
0
УИХ дах олонх хулгайч нсртай найргүй тэмцэн ард түмэнд ээлтэй шийдвэрүүд гаргах гэж 4 жил уйгагүй тэмцэж бна ш дээ!э Энэ хүн чинь Хулгайч авилагчид нь олонх болоод суучихсан учир саад тээг тавиад бна. НӨАТ-н 5 хувь ардууд эргэж ирдэг бол аштай юу?! Шударга Мөнх эрдэнийг эргэж тойрч .Ерөнхиялгчид хэлсээр бгаад шоронгоос суллуулаа.УИХ -н гишүүд луухагрууд ёлк хэсч. бэлэг сэлт тараасан шиг дулаан тухтайгаар УБ оноо гаргаж тарвалзаж бхад! Энэ хүн харин ч эрсдэлтай орчинд эрийн хуйх гаргаж яваа юм биш үү? Хамаг санаа шийдврт нь хориг тавьж хулгайгаа аргалж ирсэн УИХ дахь ангийн луухагрууд нь тролуудаараа дорхи сатгэгдэл бичүүлээд бга юм биш үү? Нүүрсний сонсголыг сэдэж хэрэгжүүлэн булайг нь илчилсэн УИХ-н даргаа эд араандаа зуучихсан амь нь тэмцэн ийм тролдож бгаа нь илт бна
Хариулах
202.131.249.55
2023/12/30
0
0
Түр аргацаасан юм л харагдаж байна да.
Хариулах
202.131.249.55
2023/12/30
1
0
100м газар алхаж зураг даруулаад газар дээр нь ажиллаад ирлээ гэдэг нь зохимжгүй байна.Харин газар дээр нь арга хэмжээгээ аваад шийдвэр гаргаад танилцуулаад явбал арай өөр харагдах байх
Хариулах
2405:5700:311:27d7:7836:ba48:2dac:fa6d
2023/12/30
0
0
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж айхтар үг дээ
Хариулах
202.126.89.199
2023/12/30
0
0
Сонгуулийн сурталчилгаа эхэлчиж байгаамуу
Хариулах
2405:5700:300:9a0e:684c:90f7:2826:ae0b
2023/12/30
1
0
УИХ-ын дарга бол чуулганыг удирдаж, хууль тогтоох байгууллагын ажлыг жигд явуулах ажлыг хариуцах үүрэгтэй болохоос хуучны МАХН-ын төв хорооны дарга нар шиг аж ахуйн ажил хөөцөлдөөд хөдөө гадаа явж зааж зааварладаг хүн биш!!!
Хариулах
2405:5700:310:52f9:7e18:4320:c9ad:a84b
2023/12/30
0
0
Энэ балайнууд тус болохоосоо гай болдог бөөн зардал, чирэгдэл
Хариулах
2405:5700:300:ca73:3591:4344:ae60:b2a4
2023/12/30
0
0
yaandaa iim malaar udirduulaad
Хариулах
2405:5700:300:ca73:3591:4344:ae60:b2a4
2023/12/30
0
0
iim harnhui iim hvmvvsn eniige shvtchih yum
Хариулах
2405:5700:300:ca73:3591:4344:ae60:b2a4
2023/12/30
0
0
tos guril taraadg nuguu afrikiin bichleg shigl
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
2023/12/30
0
0
Сонгуулийн шоу зандка гийгүүлждээ
Хариулах
Шинэ мэдээ
Kawasaki дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй машин гаргалаа 6 цагийн өмнө
ТОМИЛОЛТ: Ерөнхийлөгчийн Туркменистанд хийсэн айлчлалын үр дүн юу байв? 6 цагийн өмнө
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо 6 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цагийн өмнө
​Д.Цогтбаатар: Сэтгүүлчид шүүгдээд хоригдоод байхаар үнэн зөвийг хаанаас хайх вэ 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 95.2 мянган тонн төмс хураажээ 7 цагийн өмнө
Д.Отгонжаргал: Өнөөдрөөс хувь хүн такси үйлчилгээ эрхлэх боломжгүй 8 цагийн өмнө
Х.Тэмүүжин: ШЕЗ жирийн иргэн, сэтгүүлчтэй хэрэлддэг газар биш шүү 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн салбарын 7 хоног эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Танилц: Аравдугаар сард халамжийн мөнгө олгох хуваарь 11 цагийн өмнө
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана 12 цагийн өмнө
О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо 12 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно 12 цагийн өмнө
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монголд айлчилна 13 цагийн өмнө
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар цас орж, шуурах тул зам, даваанд халтиргаа үүсэхийг анхааруулж байна 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна Өчигдөр
НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо Өчигдөр
АН бүлэг: Баасан гарагт санал хураасан нь нийслэлийн иргэдийн ирцийг бууруулсан Өчигдөр