"Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл"

О.Шүрэнцэцэг
2024/01/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, улс үндэстнээрээ улиран одож буй оныхоо ажил үйлсийг дүгнэн цэгнэж, ирж буй шинэ ондоо эрч хүч, хүсэл тэмүүлэл, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа шинэ оноо сэтгэл догдлон угтдаг хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын гээд амаргүй хүнд цаг үе байсан хэдий ч монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн, хүнсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжиж, түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа.

Мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Монгол Улс энэ жил НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай боллоо.

Үүний зэрэгцээ Монгол Улсаас анх удаа олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч сонгогдож, Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдлээ.

Энэ бол манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын бодит үр дүн, ололт амжилт юм.

Манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн хэлснийг он солигдох энэхүү торгон мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.

Иймээс Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ бүхний эхлэл шинэ жилээ угтахаар халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ он солигдох торгон мөчийг сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй шинэ ондоо хайр хүндлэлээр бялхаж, амжилт бүтээлээр оргилж, урам зоригоор бадарч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн баярын энэ үдэш дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2024 онд даяар Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.


164
angry
9
care
30
haha
22
liked
9
love
11
sad
10
wow

Сэтгэгдэл (36)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.9
2024/01/03
0
0
Ёс жудаг байдаг шүү! Муу өрөнхийлөгтэй учраас хөгжихгүй бна уу?Эх нутаг, газар шороогоо ч байсан зардаг лувар, хулгайчдаас болоод ядуу амьдраад бна уу? Гэдгийг бодолцож үзмээр…. Хүрэлсүхээс юу хүсээд бна гэхээр дээрх арчаагүй хүмүүст хатуу хариуцлага тооцохгүйд нь бухимдаад бна гэж ойлгодог.
Хариулах
66.181.161.126
2024/01/03
0
0
Худалаа намын гөлөг шээснүүдэээ Наа улс чинь дампуурч ядуурч худалдагдаж дууслаа одоо яг яах гээд байгаа юм бэ зүгэээр л ядарсан худалаа арга зальлаа хаяад бүх намтайгаа зайлаад өгөөч 76 гөлөгөөө Ардын ардчилсан ёр нь бүх намын яр тэмвүүндээ баригдсан идээ бээр нь гойжсон хар үхэж байхдаа таарсан эрлиййз сда нарааа идэж уулаа ханалаа шдэээ үр хүүхдүүд чинь үлээ үзнээ угаасаа цус нь холилдсон эрлииз хурлииз сда нар үхэж далд ороочэээ
Хариулах
66.181.161.126
2024/01/03
0
0
Зүгээр л огцроод зайлаад өгөөч тэхүү гуйж байна хархаар нүд хорсоод байна
Хариулах
66.181.190.212
2024/01/01
0
1
Хурай хурай
Хариулах
2405:5700:300:14d4:e52d:6467:5a88:3c0d
2024/01/01
2
0
Танай намын хулгайч дээрэмчдэд өсөлт гарсан ард иргэдэд уруудсан жил байлаа юун 5000 доллар танай намынхны гишүүдэд тэр доллар очсон байх
Хариулах
66.181.178.191
2024/01/01
0
1
Erunhiilugchuu ard tumnii nudiig neesen setguulch Unurtsetsegiig sullaad uguuch
Хариулах
203.91.115.45
2024/01/01
1
0
Луйварчин Дээрэмчин Худалч Хулгайч
Хариулах
66.181.161.239
2024/01/01
0
1
End hezeedee I’m ih ym yarchiin
Хариулах
66.181.182.136
2024/01/01
0
0
Ерөнхийлөгч өө ард түмэнд амаргүй л жил болж өнгөрлөө та ерөөсөн ард түмэн нь зүдэрсэн байгааад л байх юм даа
Хариулах
2001:4430:41c5:b3e3::2b6:48d1
2024/01/01
0
0
Нөгөө л гэмгүй сайхан нуршдаг үг ээ хэлж байна одоо яалтай бүх улс их оронтой визгүй зорчих эрхтэй болсон ч гэх шиг ард түмнээ явуулчаад газар нутагтаа зараад байх нь
Хариулах
66.181.182.136
2024/01/01
0
2
Монгол улсад ер нь ерөнхийлөгч гэж албан тушаалийг авч хаях хэрэгтэй бүх ерөнхийлөгч нар дандаа хэл аманд орсон тэрбумтангууд л гарлаа олигтой нэртэй нэг ч амьтан алга тийм байгаа биздээ хүмүүсээ
Хариулах
66.181.182.136
2024/01/01
0
1
Ард түмэнд хэрэгтэй нэг ч юм хэлсэнгүй жижүүрийн хэдхэн үг хэлэх шив дээ анх ерөнхийлөгч болохдоо хэлж байсанаас шал өөр болсон дор нэг л хорьсон гомдсон цагдсан хаасан нээх зугаалсан тэнүүчилсэн хүн л болллоо
Хариулах
202.55.188.102
2024/01/01
0
2
Хүзүүгүй авгайгаа дагуулж олон орноор зугаалснаас өөр юу хийсэн юм бол ?
Хариулах
66.181.178.51
2024/01/01
0
0
Енереегеес айгаад муу чацага гэрээсээ гарч чадахгуй муу ухдэл
Хариулах
66.181.178.51
2024/01/01
0
0
Хуурэнсугийн ухлийн хендиид хичнээн их hun ухэв .муу хулгайчийг шоронд хий
Хариулах
66.181.189.57
2024/01/01
1
0
Сайн цээжилсэн байна ...
Хариулах
202.126.89.168
2024/01/01
1
0
Бүх цаг үеийн ерөнхийлөгч нараас сүүл мушгиж яваа нөхөр дөө .Ард түмэн энэ хүнийг үзэн ядаж байна.Хий дэмий сүржигнэж хэдэн төмөр тараахаас өөр хийж буй зүйл үнэхээр алга.Түүхэнд нэрээ хараар үлдээлээ.Хэдэн даган баясагчид нь ч өрөвдмөөр яасан ичдэггүй дуракнууд вэ)?
Хариулах
2405:5700:311:34ff:5904:2797:94c9:cc9c
2024/01/01
0
0
Үнэндээ ард түмэн туйлдаж байгаа шүү! Эргээд дарангуйлал тогтож МАФИ хэлбэртэй бүлэглэл төрийг самарч байна !!!!
Хариулах
2405:5700:311:4330:35ab:fa6c:70e6:36b3
2024/01/01
0
0
Зүгээрээ өнөрцэцэн сэтгүүлчийг минь сулаад өгөөч тэрхүү таниаас гуйж байна энэ хүн л чухал
Хариулах
202.126.89.246
2024/01/01
0
0
Sain unshij beldsen bn
Хариулах
2a04:ee41:1:326d:ad9e:1aa5:a18b:5253
2024/01/01
0
0
Гоё донгосов Бөөсөнд хутга, Өнөрөөгөөс айгаад чацгандаа холилдож байна даа
Хариулах
66.181.160.80
2024/01/01
0
0
Шинэ оны мэнд хүргэе. Мал сүрэг маань талаар багтахгүй машин техник нь гудамжталбайгаараа багтахгүй оюун санаа тайван сайхан амьдарч байна.Бусад улсууд дайн байлдаан,ө
Хариулах
139.5.217.221
2024/01/01
0
1
Vnen hezee negen tsagt yldg shvv
Хариулах
66.181.161.176
2024/01/01
3
1
Үхвэл таарна муу лалар
Хариулах
202.126.89.217
2024/01/01
0
0
Гутериш Францис 2 н хэлсний эсрэг л бгд бга шүү
Хариулах
2405:5700:300:14d4:a885:8461:c148:191
2024/01/01
0
0
Энэ их өсөлт чинь ард иргэдэд аж ахуйн нэгжүүдэд хүрсэн бол нийтээрээ сайхан байх байлаа даанч танай намын гишүүдэд өсөлт өгсөн байх
Хариулах
2405:5700:310:3a60:a47a:db65:df00:7f30
2024/01/01
2
0
энэ бүх санг хоосолсон хулгайч нараа, хөгжлийн банк, нүүрсний хулгайч нараа бүгдийг нь шоронд нь хий тэгвэл чи хамгийн сайн еөк болж ард түмэн чамайг хүндэлнэ яг одоо чи бол Монголын ард түмэнд хэн ч биш шүү.
Хариулах
2607:fb90:24cf:d38e:a84a:4033:3ef3:c760
2024/01/01
0
0
Муу мал
Хариулах
66.181.179.250
2024/01/01
0
1
Yu ch yrahuu de iim l ym Helen doo hvnii neg helsen vgiig ontsolj in ter 5han minuutand hel vg n oldohgvi bgaan bhda yaan daa
Хариулах
202.126.89.32
2024/01/01
0
2
Ene gologiig xarwaj uxexiig yamar ix xuseed eleg negt Ch gex shig ichkui tegej xutsaarai golog mini
Хариулах
103.57.95.170
2024/01/01
0
1
haha yg2
Хариулах
66.181.191.113
2024/01/01
1
0
Ажилаа хии.ард түмэн чинь араи хииж амьдарч бна шүү.
Хариулах
2405:5700:311:788f:a899:47ac:9103:8631
2024/01/01
0
0
Ерөнхийлөгч маань өнгөтэй байлаа. Сайхан мэндчилгээ дэвшүүллээ. Ерөөл орших болтухай.
Хариулах
202.9.40.107
2024/01/01
1
1
Авилгалч, хулгайч, банк сангуудын тонуулчдад хатуухан жил байлаа, үр дүн гайхалтай байлаа
Хариулах
66.181.161.80
2024/01/01
3
0
Zahialga avhaa bolio viliin ve haalga anduurahgvi bh shvv vr hvvhede bodood novshin uym hiiged bolio
Хариулах
103.57.95.170
2024/01/01
0
0
viliin vr haalga anduurq sh tee hu bod2
Хариулах
Шинэ мэдээ
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 20 минутын өмнө
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 42 минутын өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 59 минутын өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 1 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 2 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 3 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 3 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 3 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 5 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 23 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 23 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ Өчигдөр
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан Өчигдөр
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр