Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Эгчийг маань өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж зохиомлоор яллах вий гэхээс айж байна

О.Шүрэнцэцэг
2024/01/05

Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 30 хоногийн хугацаа өнгөрлөө. Түүний цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд болох байв. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд өмгөөлөгчгүйгээр шүүх хурал болж, цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан юм. Энэ талаар Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. 

-------------------------------------------------------------------------------------------------------

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацаа өнөөдөр (өчигдөр) дуусах байв. Шүүх хурал өнөөдөр болж, үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх байлаа. Гэтэл урьдчилж хэлэлцээд хорих хугацааг сунгачихсан. Хамгийн ноцтой нь өмгөөлөгчгүй шүүх хурал болсон гэгдэж байгаа. Энэ талаар ар гэрийн хүмүүс та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Бид ч яг л энэ асуудал дээр маш их эргэлзэж байна. Мэдээж хуулийн чиглэлийн хүмүүс биш учраас нарийн ширийн зүйлийг тодорхой мэдэхгүй юм. Эгчийг маань цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27, 28-нд болсон. Нэг ёсондоо цаашид дахин хорих эсэхийг шийдэх шүүх хурал хугацаанаасаа өмнө болсон гэсэн үг. 27-нд хоёр өмгөөлөгчтэйгөө ороод, 28-нд өмгөөлөгчдөөсөө татгалзаад цааш нь нэг сар хорих шийдвэр гаргачихсан байгаа юм.

Ингээд 2024 оны нэгдүгээр сарын 3-нд 14:30 цагт да хин шүүх хурал товлогдсон. Шүүхээс Н.Өнөрцэцэгийг хоёр өмгөөлөгчөөс татгалзсан гээд шүүх рүү оруулахгүйгээр дахиад хойшлуулчихсан. Өнөөдөр /өчигдөр/ дахиад шүүх хурал болно гэсэн. Цагаа товлоогүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал дахин зохион байгуулах гээд байх шиг байна. Үүн дээр маш их хардаж байна. Аливаа хэрэг өмгөөлөгчтэй байж мэдүүлэг өгч, үнэн зөвөө тогтоодог ёс дүрэмтэй биз дээ. Монгол Улсын ямар ч иргэн хүн ийм эрхтэй. Өмгөөлөгчөөс татгалзаж байгаа үйл явдлыг би их гайхаж байна. Бидний хардаж байгаа гол зүйл бол эгчийг маань хорих хугацааг цааш нь сунгаж, ял өгч гүтгэгдчих вий гэж ар гэрийн зүгээс их айж байна. Анх баривчлагдах үед нь бид нэг сар болоод гараад ирнэ дээ, энэ хугацаанд шалгагдаад түүний дараа суллагдах байх гэж бодож байсан. Одоо бол манай эгчийг яллах гээд улайраад байна. Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн хэрэг тохчих ч юм уу гэсэн эргэлзээтэй байна.

-Тэгвэл одоо Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөсөө татгалзсан уу, өмгөөлөгчтэй байна уу. Түүнд хэн хууль зүйн зөвлөгөө өгч байна вэ?

-Би эгчийг өмгөөлөгчөөсөө татгалзсан гэж сонсоогүй. Өмгөөлөгчдөөс нь ч сонсоогүй. Өмгөөлөгч нь ч тийм зүйл яриагүй. Шүүгчид л тэгж яриад байгаа. Өмгөөлөгч П.Эрхэмбаяр эгчид маань хууль зүйн туслалцаа үзүүлээд хэвийн явж байгаа.  Биднээс болсон процессыг тогтмол асууж байгаа. Шүүх болохоор хоёр өмгөөлөгчөөс нь татгалзаад шүүх хуралд оруулахгүй байгаа гэж ойлгосон.

-Сүүлд та хэзээ эгчтэйгээ уулзав. Юу ярьж байх юм?

-Долоо хоногийн мягмар, лхагва гариг бүр ар гэрийхэн уулзах эрхтэй байдаг. Гэвч зөвшөөрлийн бичиг авахад нэлээд хүндрэл гарч байна. Дарга нь тамгаа дарж өгөхгүй байна гээд байцаагч нь даргадаа бурууг өгдөг. Тэгсээр байгаад өдрийн тал өнгөрч байж зөвшөөрдөг. Хотын түгжрэл дундаас гарсаар байтал ажлын цаг дуусчих гээд байдаг.

Ингээд уулзахаар эмэгтэй хүн болсон хойно уйлсаар л байх юм. Ээж аав ямар байна, хүүхдүүд яаж байна гэхээс өөр зүйл ярьж чаддаггүй.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Н.Нарванчин


4
angry
3
care
4
haha
6
liked
6
love
39
sad
4
wow

Сэтгэгдэл (44)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:28d9:b9f7:9ec9:36ae:9453
2024/01/08
0
0
Hutsaa muu haltar tsaraitai hulgaich nar ter shorondoo jangaa hurt
Хариулах
59.153.115.77
2024/01/07
0
0
Хуулийнхан хэрэг хийсэн хүнийг мэдэж таарна даанч их маадгар байсан юм Өнөрөө хэрэгээ хүлээж жангаа хүрт
Хариулах
66.181.181.249
2024/01/07
0
0
Чи цагдаагийн байгуудлагыг гүтгэлээ! Чамайг маргааш зарлангаар дуждна. Түргэн очооройдоо. Энэ багс хүүхэн шигээ болов.
Хариулах
202.126.89.56
2024/01/07
0
0
Ene sumiin ataman reket nuhur bhda bodvol
Хариулах
202.55.188.120
2024/01/06
0
1
Өнөрөө рүү дайраад байгаа өмхийрсөн ялаа батганууд төрд шургалсан хулгайчдын хамсаатнууд л байгаа. Гэр орон ажлын байранд нь шалгалт хийж байгаа нэрээр их хэмжээний мөнгө нууцаар тавьж түүнийгээ том хулгай илрүүлсэн мэтээр гөрдөх байх. Хуланг мөнгө авч байхад нь барьсан гээд солиорцгоосон. Хүн үнэмшихээргүй худал яриандаа ард иргэдийг итгэнэ гэж бодоод байгаа юм байх даа. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илчилж чадахгүй гэмгүй хүмүүсийг золиосолж байсан Монголын шүүх цагдаад тэнэг хүн л итгэх байх. 34 жил улсыг сүйрүүлж байгаа урвагч хулгайч МАН АН-ыг "Уриа " хийгээд дарцгаая!
Хариулах
66.181.181.249
2024/01/06
0
0
Малын хулгайч байхаа. Ширүүн гар бна. Хээр ганцаар таарвал яаж ч мэдэх нөхөр бнх.
Хариулах
2405:5700:310:f27e:98fd:6661:8238:b1c1
2024/01/06
0
1
Удамаараа эрэгтэй эмэгтэйгүй бусадтай хэрэлдэж нэг нь камёраа бариад дайрчихдаг улсуул байна та нар хэргээ хүлээж сур
Хариулах
2405:5700:310:f27e:98fd:6661:8238:b1c1
2024/01/06
0
0
Муусайн шуналууд даварчихсан байна шуанаас болж яаж ч мэдэх улсууд байна шуналууд савраа тат
Хариулах
66.181.181.249
2024/01/06
0
0
Удамаараа ийм догшин ширүүн улсуу? Цагдаа хууль хяналтын байгууллагыг зүв зүггэр байхап гь барьж хорьсон гэж хэлж болохгүйдээ.тэгж байж бас эгч дээрээ очив
Хариулах
66.181.181.249
2024/01/06
0
0
Удамаараа ийм ширүүн
Хариулах
202.126.93.206
2024/01/06
1
1
Амбантаны Жигмэд шиг л харагдаад байгаам даа....энэ хүн
Хариулах
202.9.40.162
2024/01/06
0
0
учрыг сайн олж үндэслэлтэй юм яриарай даа зүгээр хүнийг хорихгүй нь тодорхой хэл амтай нь та хэд юм уу
Хариулах
66.181.161.216
2024/01/06
0
0
Өнгөрөөг баттай юман дээр барьсан байж таарна Өнөрөө тэгж нэг их хэлмэгдээд байх хүн мөн үү үнэхээр айх ичихийг мэдэхгүй галзуу солиотой дээр нь бас сайн хулгайч юм байна
Хариулах
139.5.217.114
2024/01/06
0
0
Амгаланбаяр дүүч их л хонзонтой, тогшин, торсолтой байх шиг байна даа. Учир начирыг нь сайн л мэдэж байгаа даа.
Хариулах
202.55.188.120
2024/01/06
0
0
Хүрэлсүх бол Камбожийн ард түмнийг олон саяар нь хядсан хуурамч эх оронч Пол Пот Иенг Сари-тай адил хуурамч эх орончийн дүр эсгэсэн террорист.
Хариулах
66.181.181.249
2024/01/06
0
0
Харах цараыны ширүүг гар бна. Сумын атаман биз. Өгөр цүдгэрийг бүү судал.
Хариулах
66.181.181.49
2024/01/06
0
0
Ах дүүсээрээ ,адил годил санаатай, хаана ч хамаагүй парвайж байдаг, даварчихсан гарууд уу? Сууж байгаад шийдээ олно, та нарын ярьдаг шиг бол зүнээр гарч ирээд орпоны хонгилоор олби огтоно шиг гүйнэ.Гадуур байвал харин нэсж юманд орооцолдож болзошгүй бишүү.
Хариулах
202.5.198.27
2024/01/06
0
0
Ард түмний нүд чих болж явсан зоригтой тууштай бүсгүй хүн алж хүрээ талаагүй эх оррн газар нутгаа зарж үрээгүйг ард түмэн мэдэж бгаа...хүнд ямар нэгэн алдаа байж л бгаа шалгах ёстой бол ил тод шалгаад дуусгаач ээ залхааж зориг зүрхийг нь мохоож дарж авах зорилготой мэт харагдаж байна.
Хариулах
59.153.114.51
2024/01/06
2
0
8 ишиг,3 өнчин хүүхэд,цэргийн асуудал,хөгжлийн банк,боловсорлийн зээлийн сан гэх зэрэгийг олонд мэдээллэсэн нь сайшаалтайч нүүрсний хэдэн их наядаар нь идэж хулгайлсан хулгайчуудын тухай ёстой үг дуугараагүй нь өөрөө нүүрсний компаньтай хулгайч байжээ.ёр нь шантажаар баяжсан түүндээ аархдаг сүүлийн үед зан нь эрс өөрчлөгдсөн шүү дэ.ковидтой үед бүгд ажилгүй,орлогогүй байхад энэ хүүхэн шиг баяжсан хүн үгүй,хэтэрхий нэг талыг барьж мэдээллэнэ,шантажилж дарамтлана ,Гарамжавы
Хариулах
66.181.180.72
2024/01/06
0
0
Хэт, гэнэт баяжихаар бас аархна . Гэмт хэрэг хийсэн болоод л шүүх хорьж учрыг нь олдог хуультай . Бүх хүн л би хэрэг хийгээгүй , цэвэр хүн гэдэг .Худалдагдаж мөнгөөр нийтэлж хэдэн ч хүнийг муулав , хэдэн ч хүнийг гүтгэж , доромжилж байгаа билээ.. Өөрийнхөө хэргийг хүлээж , гэмшиж, уучлал гуйж сур ,Үнэнч , шудрага болж сур .. Цэвэр хүмүүс шиг бай. Олон юм донгосохоо. багасга гэж нэмэе .
Хариулах
139.5.217.114
2024/01/06
0
1
Яг зөв шудрага хэлсэн байна.
Хариулах
202.126.89.97
2024/01/06
0
1
Энэ п н харц марцыг эгч шигээ ихээхэн дарвагнавал хаана очдогийг сур,мэдрээгүй л бнадаа удмаараа шатаагчид,хэрүүлч бузрууд бна л даа
Хариулах
2405:5700:310:db4e:212d:6fe2:ad80:7afc
2024/01/06
0
0
Хэдэн тэрбумаар нь идээд байгаа хулгайчуудаа энэн шиг бариач Үнэний төлөө дуугардаг ганц эмэгтэйд хүчээ гаргахаа боль Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн гарч ирэхгүй дээ Яаж идэх вэ гэсэн шуналууд л гарч ирэх юм
Хариулах
202.9.40.41
2024/01/05
0
0
Шударга,зоригтой дайчин сэтгүүлч
Хариулах
139.5.217.114
2024/01/06
0
0
Шудрага шулуун хүн ч биш бололтой.
Хариулах
2405:5700:301:8e8a:c484:5220:36df:b2c4
2024/01/05
1
0
Өнөрөө хотод шилжин ирсэн ч хөдөө түүнээс салаагүй цагт өлөн зан нь арилахгүй бизээ
Хариулах
66.181.179.161
2024/01/05
0
0
Битгий мэдэрхийр хөдөөний гөлөгөө
Хариулах
66.181.160.107
2024/01/06
0
0
ХУЦААЧ ГӨЛӨГӨӨ ЧИ
Хариулах
202.179.27.53
2024/01/05
2
0
Хүүрэнсүгийн пиздаагууд айж үхлээ л дээ,энэ хамаг хэргийг нийгэмд сэвсэн болохоор
Хариулах
66.181.180.72
2024/01/06
0
0
Хүрэлсүх энэ мэтэд тоож харах уу.Бүү балайрт.
Хариулах
202.9.46.158
2024/01/05
4
0
Улсыг хохироосон нүүрсний алтны хулгайч нараа яах ч үгүй байж ерөнхийлөгчийг шүүмжилсэн гээд шоронд хийдэг хэцүү болжээ .сонгуулаа бодоод суллачихмаар юм даа .улсаа тонож баяжсан жинхэнэ хулгайч нар нь улам баяжаад л байдаг энэ улс хэзээ зөв хөгжих юм бол
Хариулах
176.55.70.230
2024/01/06
0
0
Харин тиймээ хүрэлсүхийн багийнхан үнэнийг нь илчлээд гаргачихна гээд өнгөрцгээ хагартал айж байх шиг байна
Хариулах
202.9.47.11
2024/01/05
3
0
Гэмт хэрэгтнийг баривчилж шоронд хийхээр ар гэрийнхэн сулла гээд өмөөрөөд байхаар монголд хууль байгаад хэрэг алга.
Хариулах
103.212.118.26
2024/01/05
2
1
Энэ заригийг бас хаах ёстой
Хариулах
2405:5700:310:2dc3:444:d771:8ab6:bb86
2024/01/05
0
0
Үнэн шүү...
Хариулах
66.181.189.150
2024/01/05
2
0
ер нь бол Өэөрцэцэг эхэндээ бол их үөв гарч ирсэн сүүлдээ өөрийнөө даам гарцан гэж бодоод хүнийг дарамтлах өөрийн нэр хүндийг өсгөх ашиг олох замаар үамнаж эхэлсэн
Хариулах
2405:5700:301:8e95:17e:485a:b60f:c42b
2024/01/05
2
0
Шүүх ямар нэг нотой болоод л хориод байгаа байлгүй,манайхан юм л бол хуулийнханд буруу өгөөд байдаг, буруугүй бол хүн бүр л ээжтэй,эгч
Хариулах
164.152.28.66
2024/01/05
1
2
Ene Shvvrnchatga bas horigdoh yostoi
Хариулах
2405:5700:311:2acf:5966:6759:9b2c:6ca1
2024/01/05
0
0
Omgoologchoosoo tatgalzaad baihaar tegne shd
Хариулах
43.242.243.191
2024/01/05
3
0
За зүгээр хүнииг хууль гүтгэж хорино гэж байхгүй дээ гэм ихтэй л учраас хоригдож байгаа даа
Хариулах
176.55.70.230
2024/01/06
0
0
Цэлмэгдүүлэлт гэрээс хэтэрч байна эх орончдыг баривчилж хорьж байна хэрэг хийгээгүй байсан ч гүтгэдэг нийгэм болчихоод байна шүү
Хариулах
43.242.243.191
2024/01/05
2
0
Үнэндээ эгч чинь муухай л юм хииж их баяжсан хүндээ хиисэн хэрэг бол их бии зөвхөн ганц жишээ нь зүмбэрэллхөм билүү эмээг буруутгаж нөгөө талд ажиллаж с гүтгэж сэтгэлиин зовлон эдлүүлж үхэлд хүргэсэн нүгэлтэн шүүдээ
Хариулах
202.179.27.53
2024/01/05
0
0
Эргүүлам гээч,Хүрэлсүгийн Хэнтийн тэнэг чуганц
Хариулах
202.55.188.120
2024/01/05
2
0
Гүтгүүлснээс болж үхнэ гэж юу байх вэ ? Харин эмч нар л буруу оношлож буруу эмчилж хүний амь хохироодог. ШУ-ны үндэстэй асуудалд хандах хэрэгтэй. 100 жилийн өмнөх шиг таамгаар хардах нь утгагүй.
Хариулах
Шинэ мэдээ
Дундговь аймгийн “ГОВИЙН ӨНГӨ– 2024” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо 11 цагийн өмнө
Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина 11 цагийн өмнө
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 11 цагийн өмнө
Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг Говьсүмбэр аймгийн иргэд шаарджээ 12 цагийн өмнө
Сайд П.Наранбаяр боловсролын чиглэлээр ажилладаг гурван компанитай 13 цагийн өмнө
Ц.Төрхүү: Найрамдал зуслангийн зорчих хэсгийг ирэх сарын 15-нд нээхээр ажиллаж байна 14 цагийн өмнө
Танилц: НИТХ-д Чингэлтэй дүүргийг төлөөлөх МАН-ын баг 14 цагийн өмнө
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг 461-р ангид цагдан хорьжээ 14 цагийн өмнө
З.Энхболд: Х.Нямбаатар намайг бродюр хагалсан, гадны тагнуул гэсэн үүнийгээ нотол 14 цагийн өмнө
Ж.Галбадрах: Төрийн албан хаагч дундаас багшийн цалин хамгийн өндөр нь байх ёстой 15 цагийн өмнө
Н.Учрал: Багшийн цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай 15 цагийн өмнө
ШТС-аас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулна 16 цагийн өмнө
ТӨСӨВ-2025: Төрийн албан хаагчийн цалинг 6.0 хувиар нэмнэ 16 цагийн өмнө
Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно 16 цагийн өмнө
Дараах байршилд зам хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Швейцарь улсад ЕБС-ийн багшийн дундаж цалин 21 сая төгрөг байна 17 цагийн өмнө
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэлжээ 18 цагийн өмнө
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв 19 цагийн өмнө
М.Халиунаа: 3-аас доош насны хүүхдүүдийн үүдэн бүлгийн шүднүүд цоорох нь элбэгшсэн 19 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө