УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өдрөөс өдөрт иргэд ядуурч байна. 50 мянган төгрөгийн үнэтэй гурил 140 мянга болчихоод байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас юу ч хийж хэрэгжүүлэхгүй байна. Иргэдийн цалин тэтгэвэр огт хүрэлцэхгүйгээс шалтгаалаад зээл ихээр авч байна. Эрдэнэс Тавантолгой 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иймд энэ мөнгөнөөсөө иргэддээ олгомоор байна. 580 мянган төгрөгийн ногдол ашгийг тараахыг шаардаж байна. Хэрвээ өгөхгүй бол 1000 ам.доллар өгөх хэрэгтэй болно шүү" гэв.
Сэтгэгдэл (40)