Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

О.Шүрэнцэцэг
2024/01/22

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ. Тус чиглэлүүд нь нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинэ чиглэлүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус давхцаж ирдэг байсан. Маршрутын давхцалын ард ашиг сонирхлын зөрчил ч үүсдэг. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


4
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:7ea1:c8ef:f8c6:59d1:748e
2024/01/23
0
0
Нямбаатар муу новш үхээсэй лалар
Хариулах
2405:5700:311:2bf5:304e:facc:7c3c:1ceb
2024/01/22
0
0
Баабар дээх нь Хэнтийн 3-н тэнэг гэж толгойгоо сэгсэрч байсан. Одоо бүр залуужсан юм уу даа.
Хариулах
2405:5700:300:372b:a8b7:b31b:2922:71f4
2024/01/22
0
0
Нямбаатар Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр одоо бүр авто зогсоолуудыг байхгүй болгож байх шив дээ! Гүйэ нээрэн энд нарт хаах боох торгох шийтгэх гэхээс өөр үнэхээр ямарч гарц гаргалгаа шийдэл олдохгүй байгаан байхдаа! Новш псда юмаа!
Хариулах
2405:5700:300:14d4:94a3:beb6:de52:27a2
2024/01/22
0
0
Хэнтийн тэнэгүүд аавдаа авгай авахыг заадаг шдээ үнэ дүнхүү гарууд шдээ
Хариулах
43.242.243.71
2024/01/22
0
0
Өө юун ногоон байгууламж вэ дугуйн зам явган зам болгоод өгчих өө
Хариулах
2405:5700:301:70a9:601c:468d:96a1:e455
2024/01/22
0
0
Дүнжингарав 5шарын төмөр замын трассан дээгүүр юм уу доогуур нь гүүр барьчихаач Вагон явах болгонд зам хааж түгжирч байна гүүр барьчихвал шууд нэвтэрч түгжирэл багасана
Хариулах
103.254.123.24
2024/01/22
0
0
Stahmal tulsnii utaagaa yanzal gesen bolhoos avtomashin ruu esreg uym hiigeedeh geegeegvi shu 10 mashinii 8 habrid bolchohood bna nyambaatartai nyambaatargvi
Хариулах
2405:5700:300:14d4:94a3:beb6:de52:27a2
2024/01/22
0
0
По Ганбаатар шахмал түлшнээс шаагаад баяжаад гарсан шдээ
Хариулах
Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав 23 цагийн өмнө
Улаанбаатарт 27 хэм дулаан 23 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06