Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НИТХ-ын ээлжит хуралдааныг түр хойшлууллаа

О.Шүрэнцэцэг
2024/01/24

2024 оны 01 дүгээр 23-наас 24-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал боллоо. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчид, тэдгээрийн ар гэр, төрөл төрөгсдөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Иймд 2024.01.25-ны өдөр хуралдахаар байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:f023:c1b9:2074:d6e2:9d11
2024/01/27
0
0
Хэнд юунд ч хэрэггүй ийм олон хоолны савнууд өчнөөн олон жил хуралдаад юу хийв дээ! Энэ УБ хот чинь дарьтай торх болчихсон байна хоолны савнууд аа! Сонгууль яриад УИХ-ын гишүүн мөрөөдөөд л суух ийм хүмүүс хэрэгтэй юмуу? Хотоор чинь дүүрэн хужаа муруйтай тоглоод ард түмнийг чинь доромжлоод аль олигтой хотхонуудад эзэн суучихсан эзэнгүй хуульгүй юм шиг туйлж байна тэнэгүүд ээ!
Хариулах
66.181.188.93
2024/01/24
1
0
хуралдаал бдаг хуралдаал бдаг албан тушаал горилогчид ухаан мадаггзй хуралдаал сонгууль л яриад бдаг улс оронд хариуцлага сахилга бат гэж юу ч алга үнэхээр тэнэг улс оронд амьдарч бна даа
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20