Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдож, ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн осол өнгөрсөн шөнө гарсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдахаар болжээ.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ
Сэтгэгдэл (5)