Голомт банк ''Амар байна уу 2024'' үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2024/01/24

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2024.02.10-ныг дуустал үргэлжилж байна. 

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь үнэ төлбөргүй худалдааны талбайгаар бизнес эрхлэгчдийг хангаж, иргэд, худалдан авагч нарт үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж буй юм.

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг тогтмол дэмжиж ирсэн. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилго дор нэгдэн дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж буй бөгөөд өөрийн ПОС төхөөрөмжийг оролцогч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгон, үйлчлүүлж буй иргэдийн төлбөр тооцоог хялбарчлах үүднээс бэлэн мөнгөний ATM төхөөрөмжөө үзэсгэлэнгийн талбайд байршууллаа.

Мөн 2024.02.09-нийг дуустал үзэсгэлэнгийн талбайд Голомт банкны нээлттэй бүүт ажиллаж, иргэд харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд шинээр харилцагч болсон хүмүүст Сонгодог картыг үнэ төлбөргүй бэлэглэж байна. Үүнээс гадна та үзэсгэлэнгээс худалдан авалт хийхдээ Голомт банкны бүх төрлийн кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлсөн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20