Монгол Улсын Засгийн газар эмгэнэл илэрхийллээ

О.Шүрэнцэцэг
2024/01/24

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газар


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.73
2024/01/25
0
0
Буруугүй байтлаа зугатна гэдэг нэг юм хэлээд байнаа?!
Хариулах
2405:5700:311:30ab:f0cd:494e:186e:7e9f
2024/01/25
2
0
Тэр патролтой яамны дарганцар согтуу л байсан биз, уулзвар нэвтрэнгүүтээ том тэрэгний харанхуй хэсэгт очиж зогсож шүргүүлэн газ алдуулаад зугтсан, хэн ч харсан санаатай үйлдэл. МАНингийн хурган дарганцарын гайгаар хайран залуус амиа алдлаа, одоо новшын хулгайчууд бас дахиад намын хамгаалалтад орж хариуцлагаас мултрана псдаа. бүр нэг үзээрийн.
Хариулах
66.181.160.119
2024/01/24
2
0
ӨӨР ХҮНЭЭ БОДСОН УЛСАД БОЛ ЗАСГИЙН ГАЗАР Н ТЭР ЧИГЭЭРЭЭ ОГЦРОХ БАЙЛАА, МУУ ХҮМҮҮС
Хариулах
2.205.74.147
2024/01/24
0
1
Үгүй дээ. Камерын бичлэгээр бол том тэрэгний 100 хувийн буруу л байна шүү дээ. Аль нэгэн дүрэм журмаа барьдаггүй жолооч аваарь хийхэд л Зг нь огцорч байдаг улс орон энэ дэлхий дээр нэгээхэнч үгүй. Аваар гаргаж бүхэл бүтэн автобус дүүрэн хүний амь сүйдсэн тохиолдолд энд тэндхийн улс орнуудад зөндөө гардаг. Тэглээ гээд ЗГ нь байтугай тээврийн сайд нь ч огцордоггүй л юм билээ. Ямар нэгэн зүйлийн нөхцөл шалтгааныг бүрэн ойлгоогүй байж худлаа "хүнгэнэдэг" ёс суртахуунгүй байдал их гардаг болжээ.
Хариулах
66.181.161.71
2024/01/24
1
1
Бүх юм ойлгомжтой ил бна.Улс орноо хүнээ боддоггүй луйварчид төрд гарсны лайг ард түмэн үүрч бна.Ёрөнхи
Хариулах
202.126.90.30
2024/01/24
0
0
Om mani pame hung Om mani pame hung Om mani pame hung харамсалтай
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20