Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд сар шинийн босгон дээр 19 өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

О.Шүрэнцэцэг
2024/01/27

Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар тогтоолоор” Түрээсийн орон сууц”-ны сан бүрдүүлж зорилтот бүлгийн болон төрийн байгууллагад ажилладаг иргэдийг орон сууцаар хангах журмыг баталсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж өнөөдөр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 42 айлын орон сууцны барилгыг хүлээн авч, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмын болзлыг хангасан 19 өрхөд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ нар шинэ байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Төв аймаг “Түрээсийн орон сууц”-ны санг хоёр эх үүсвэрээс бүрдүүлж байгаа юм. Дэд бүтэц нь шийдэгдсэн газар орон сууц барьсан аж ахуйн нэгжээс баригдсан орон сууцны нийт талбайн 2 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууц авах гэсэн хоёр эх үүсвэрээс 2019-2023 онд нийт 2397 м2 талбай бүхий 1-2 өрөө 54 айлын түрээсийн орон сууцтай болсон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.212
2024/01/27
1
0
Нил булга болсон хүмүүс байна. Түрээсийн орон сууцанд орох шаардлагагүй хүмүүс биш үү ?
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20