Түлэгдсэн нэг хүний биеийн байдал нэн хүнд, дөрвөн хүн маш хүнд байна

О.Шүрэнцэцэг
2024/01/27

Энэ сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч байхыг, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй хүсэж байна.

Гал түймэрт хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагууд хэргийн газар үзлэг, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Гал түймэрт өртөж, түлэгдсэн 27 иргэн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 иргэн зөвлөгөө, анхан шатны тусламж аван гэртээ харьсан. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө харамсалтайгаар амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна. Засгийн газар, УОК-оос байгуулсан Ажлын хэсэг болон эрүүл мэндийн байгууллагууд яаралтай арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажиллаж байгаа. Түймэрт өртсөн хоёр орон сууцны иргэдийг Баянзүрх дүүрэгт хоёр зочид буудалд байрлуулсан. Тус орон сууцнуудыг засварлаж, хэвийн болгох хугацаанд буюу энэ оны аравдугаар сар хүртэл тухайн иргэдийн түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аливаа гамшиг ослын үед орон байраа алдсан иргэдийг орон байраар хангах нь Засгийн газар, тухайн орон нутгийн захиргааны нэгдүгээр үүрэг учраас Засгийн газар болон НЗДТГ-аас засвар, түрээсийн зардлыг шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, буруутай этгээд тогтоогдсоны дараа зардлыг нэхэмжлэх, түүнийг буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.

УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг явуулах хууль эрх зүйн акт, стандарт, дүрэмд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн. НОК-оос шатахуун болон хий түгээх станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай бодисын чиглэлээр, холбогдох яамдаас хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан эсэхэд шалгалт хийж байгаа. Цэвэр усны шугамд дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан. Осол гарсан байршилд ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын Химийн тандалтын бүлэг хоёр удаа хэмжилт хийхэд болон нийслэлийн холбогдох байгууллага, Агаарын чанарын албанаас нэмэлт хэмжилтүүдийг хийхэд химийн хорт бодисын дэгдэлт илрээгүй. Нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа.




1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20