Үндэсний ардчилсан үзлийн дор ''Үндэсний эвсэл'' байгуулагдлаа

О.Шүрэнцэцэг
2024/01/29

Нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV Их хурал болон Монгол ардчилсан намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын тус тус шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гаргаад байсан юм. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлалаа.

 Тэрбээр улс төрийн илтгэлдээ “Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэдгийг онцоллоо.

Үндэсний эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай, нэг улс төрч, мянган мэргэжилтэн бодлого баримтална гэв.  


“Үндэсний эвсэл” байгуулах ёслолын арга хэмжээний үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч улс төрийн шинэ хүчийг итгэл даах зан чанар, зориг зүрх, арга туршлагатай удирдагч тэргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Нямтайширын Номтойбаярыг сонгосон гэлээ. “Үндэсний эвсэл”-д нэгдэж буй Монгол ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай хэмээн шинэ тэргүүнийг сонгосон гэдгээ илэрхийлэв.

 “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.


2
angry
0
care
0
haha
20
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.168
2024/03/13
0
0
shuluun shudarga yariatai hun shuu hudlaa pyldaguudiig haraasaar zalhaj bn zuw bodoltoi mundag hun gdg ni haragdaj bn
Хариулах
66.181.167.168
2024/03/13
0
0
zaluus duu negtei demjinee
Хариулах
139.28.219.138
2024/02/01
0
0
vzel barimtllda vnench baigaaraii
Хариулах
107.181.177.138
2024/02/01
0
0
Зөв зүйлсийг ярьж байна. хэрэгжүүлвэл дэмжинэ
Хариулах
43.242.243.111
2024/01/30
0
0
Юум хийдэгүй хүмүүс дахиж юу хийх юм болдоо.монголчууд хууртаж ханадаггүй хүмүүс юм.ядаж өнгөрсөн гучин жилд энэ хүмүүс юу хийсэн бэ гэвэл хоосон хийрхэл хулгай луйвараас өөр зүйлгүй
Хариулах
66.181.167.168
2024/01/30
0
0
shudarga vnen zaluu shv
Хариулах
2a02:a03f:e12b:aa00:f014:dc8f:c534:dfe
2024/01/30
0
0
Ene Sumtaibayar hereggui ee ter ugjaa hohood mashinaaraa toglood l gertee bj bsan ni deer shuu eej aaviinhaa luivardsan munguur mashin avch toglood eejeeree uhuurduuleed l toglood bj baildaa tegehuu
Хариулах
185.239.173.242
2024/02/01
0
0
чи чинь одоо ямар баримттай хулгайч луйварчингаар нь дуудна вэ?? хийж бүтээсэн зүйлтэй л хүн шүү дээ
Хариулах
2405:5700:310:bede:34e5:3124:666e:87d2
2024/01/30
0
0
Жижиг намууд бүгд эвсэлд нэгдэж сонгуульд оролцоод монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд 50,0-100,0$-т хүргэх зорилт тавиж ажиллаад хүргэх хэрэгтэй иргэн баян бол улс баян
Хариулах
59.153.114.60
2024/01/29
1
0
Зарим нь өөрийгөө, итгэл үнэмшлээ, худалдаж болох бүхнээ худалдана. Зарим нь Монголоос авч болох бүх зүйлийг авна, хулгайлна. Таарсан таар шуудайнууд
Хариулах
202.21.107.33
2024/01/29
1
1
Номтыг дэмжиж байна. Нөгөө 2-ыг ч мэдэхгүй ээ.
Хариулах
66.181.167.168
2024/01/29
1
1
Одоо хийдэг чаддагийн гаргах цаг болсон НОМТ ийг дэмжиж бн
Хариулах
2405:5700:311:3075:4552:2295:6f64:2bc6
2024/01/29
1
0
Энэ хэдэн золбин юмнууд бас юу вээ. Зүгээр л зайлаад л өгөөсэй
Хариулах
59.153.114.24
2024/01/29
1
0
ногоон нам бумялагч жагсаалтаа дахиад л худалдлаа даа хэд хүргэсэн бол
Хариулах
66.181.167.168
2024/01/29
1
1
Demjij baigaa shv mundag zaluu
Хариулах
66.181.167.168
2024/01/29
1
0
Хулгайчдыг сандаргаад зүгээр ч юм уу…
Хариулах
122.201.31.75
2024/01/29
0
1
Nomtoibayriig demjine shuu zaluu hun odoo oorchlolt hiih tsag bolson shuu minii huu
Хариулах
202.126.91.111
2024/01/29
1
1
Demjij bnaa. Mundag zalu shv.
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20