УИХ дахь АН-ын бүлэг малчдын зээл тэглэх төсөл боловсруулна

О.Шүрэнцэцэг
2024/02/20

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар шуурхай мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намаас цаг үеийн асуудал, өвөлжилт, сүүлийн саруудад хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явцад онцгойлон анхаарал хандуулахуйц нөхцөл байдал үүслээ. Орон нутагт өвөлжилт, цас, зудын байдал маш хүнд байна. Олон олон асуудлуудад шийдэл гаргах шаардлагатай байна.

Монголын төр, Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд юу хий вэ, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого алдагдсан, байгалийн болоод аливаа эрсдэлд бэлэн биш байдлаас улбаалан түр зуурын аргацаасан бодлого шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдал иргэд малчдаас авч байгаа шалгалт биш монголын төрөөс авч байгаа шалгалт болж байна.

Асуудлын учир шалтгаан хаана байна вэ гэвэл монголын төрөөс хөдөө аж ахуй, мал аж ахуйг зөвхөн өнөөдрөөр шийдвэрлэж маргааш, нөгөөдрөө бодохгүйгээр сонгуульд санал авах гэсэн бодлого хэрэгжүүлсний хор уршиг малчдад хүндээр тусаж байна. Өнгөрсөн хугацаанд суурин газрын иргэдийг, Улаанбаатарчуудыг махаар хангахын тулд малчдын махны үнийг буулгаж орлогогүй болгож, экспортод гарах боломжийг хаасан улс төрийн шийдвэрүүдийн үрээр малчид хашаа, хороо, саравчаа барих, өвс, тэжээлээ авах бэлтгэлгүй болж байна. Эцсийн дүндээ мөнгөгүй бол яаж, юугаар бэлтгэл хийх вэ? Урт болоод дунд хугацаанд монголын мал аж ахуйн салбарт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна.

Аливаа эдийн засгийн салбарт эрсдэл гарч байдаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Гэвч монголын мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо алга. Бүгдийг нь боомилчихсон, хаачихсан. Малчдын эрүүл мэнд, малчдын хоол хүнсээрээ авч байгаа илчлэг, эрүүл мэндэд ямар уналт бий болсон. Бодлогын томоохон өөрчлөлтүүд олон, олон зүйл дээр бид урьдчилан харах шаардлага тулгарч байна. Төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Маш яаралтай хурдавчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь:  Ард иргд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.

Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.

Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.

Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан Малчид малаа алдсанаараа дан ганц малчид эрсдээд байгаа юм биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Тэр үед үүнээс хэд дахин өндөр зардал гарна. Дээрээс нь хотоос хөдөө рүү шилжих хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого яг эсрэгээрээ эргэхэд ойр байна. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү.

2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна. Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно.

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тодорхой арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэе гэдэг байр суурь дээр байна. Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймд бид тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа.

Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Малчид эрсдээд байгаа юм биш, Монгол Улс тэр аяараа эрсдэлд ороод байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Намар цас эрт орж 10-р сард өвөлжөөнд орсон. Одоо цас метрээс 2 метр хүртэл зузаарчихсан байна. Цасан шуурга болсон сум хоорондын замууд бүрэн хаагдсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол жирэмсэн эхчүүд, нялх нярай хүүхдүүд, отрын малчид зам хаагдсан учир тусламж үйлчилгээ авах нэн хүнд байна.

Малчдад туслах аяныг яаралтай хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай. Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ч биш үнэ төлбөргүй өгөхгүй бол мал үлдэхгүй нь. Баян-Өлгий аймгийн Булган суманд гэхэд л нэг тонн өвс 280 мянган төгрөг байна. Отроор явж байгаа иргэдэд 3 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулж байна.

Өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 200-250 км зайд нүүж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар эдгээр асууудалд яаралтай тусламж үзүүлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна.

Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна.



7
angry
0
care
3
haha
10
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (37)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:501:243d:2073:631:ef6a:8fd4
2024/04/21
0
0
demjij bna shuu
Хариулах
102.89.32.245
2024/04/06
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
102.89.34.101
2024/04/06
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
103.57.93.159
2024/02/24
0
0
АНамыхан гэж тэнэг мангарын цуглуулгууд юмдаа хөөрхий
Хариулах
103.57.93.159
2024/02/24
0
0
Зээлээ авсан эзэд нь төл. Туваан хулгайч дээвэр уруулт батсуурь нар далимд нь өөрёдийн авсан зээлээ дарар гэж бгаа юм шүү!!!!!!
Хариулах
103.57.93.159
2024/02/24
0
0
Хэзээч үгүй. Тавьёан зээлээ өөрсдөө төл.
Хариулах
66.181.160.14
2024/02/22
0
0
Зээлийг нь дарж өгөх хэрэгтэй
Хариулах
103.57.93.159
2024/02/21
0
0
Бага тэнэгтээрэй! . АН-н батсуурь гэж дээвэр уруултай новш дагдаа солиотой юм ярьж явах юм. Хүний аваад юунд ч юм үрчихсэн банкнй зээлийг бид яахаараа бид төддөг юм. Нэг малчныд очиход нэг хонь гаргаад муулаад өгөх болуу?!
Хариулах
66.181.160.14
2024/02/22
0
0
Зөв зээл дарах хэрэгтэй
Хариулах
202.126.88.70
2024/02/20
0
0
Malchid gej haashaa uls be ymal bol uls tusal tosoboos mongo og garag ydarchiin gehiin henii mal ymbe ashigiin hen hvrteh be vnen dabarzan ymaa noos nooluur hubi hvrten zud bolloo dusal gen yu be neg hurag honi bolgoh gej yaj 3-4 jil zobjiin tegeed 200k genvv tegeed naadhaa hed bolgoj zarah gesen ymbe tervvgeerei zaraach tegeed hotiin bid zvgeer suujiigaad bairtai mashintai bolchood bainuu te odorjin shonjin haltuur hiij olson mongooroi ar geree tejeen 20 jiliin zeeliin bairnii mongoo tolon toloj duusaad vhen zadzan bayan bish vheh obdoh erehgvi zvtgej bain ooriinhoo toloo vr hvvhdiinhee toloo teglee gej toroos dusal gej guisangvi or zeel tegel gej helsengvi obliin hvvtend zaabal mongotei harindaa geel gudamjind hvn zoogool or mongo bodool yabjiin ooriinhoo toloo vr hvvhdiinhee toloo yabaj suraa bitgii yal unshaad gomdood bai malchid mini
Хариулах
59.153.115.179
2024/02/20
0
0
Битгий солиор
Хариулах
202.179.8.38
2024/02/20
0
0
Тэгж л их малчид л баян гээд байгаа бол өөрсдөө мал маллаад амьдраад үзлдээ, цагаа тулвал өрнөөс өрний хооронд амьдарч хамаг гэх хөлс хөдөлмөр эрүүл мэндээ малдаа зориулдаг. Тэглээ гд юу хождог юм. Малын мах мах гд үхэхгээд байдаг байж малчидын хөдөлмөрийг ч үнэлж сур. Харин ч хөдөлмөрийнхөө 50%-д ч хүрэхээргүй үнээр зардаг шүү. Та нар нэг ажил хийх гээд хөдөлмөр үнэлсэнгүй гэж олон юм ярьдаг байж бусдын хөдөлмөрийг ч үнэлж сур. Нэг хургыг хонь болгох гэж дор хаяж3-4н жил зарцуулж байж ихдээ л200к гаар зардаг. Тэр өсгөх хугацаанд малын өвс тэжээл, унд усыг нь газрын шимтэйг нь дагах гэж ямар их зовдог гэдгийг биеэрээ мэдрээгүй гуйлгачид л малчидаа буруутгаж байгаа юм. Зарим зүйлд хэмжээ хязгаар гэж бий шүү.
Хариулах
66.181.161.225
2024/02/21
0
0
Хэмжээ хязгаар гэж үнэхээр байдаг юм байна. Жишээ нь байгаль эх дураараа, цадиггүй малчдад хэмжээ тавьж өгч байна. Шугам татаал тэгшилнэ. Малчид ямар их цадиггүй болж байгаа билээ? Нийтийн бэлчээр өмчирхөөд нэгнийгээ буудаж алж байна.
Хариулах
2405:5700:303:97a1:4d1c:8bda:c42f:f392
2024/02/20
0
0
Ха ха тавилттай жүжиглэлт үү
Хариулах
202.179.4.251
2024/02/20
0
0
dem bolno shyy ,,,,,, tegleh n zov l doo ,,,,,
Хариулах
2405:5700:311:6709:cca0:1b0b:bc2a:652d
2024/02/20
0
0
Bitgii tenegt
Хариулах
183.177.97.14
2024/02/20
0
0
Хэхэ
Хариулах
202.179.15.10
2024/02/20
1
0
битгий балайрцгаа
Хариулах
45.117.35.31
2024/02/20
2
0
за ингэж хуцаад дэмий биздээ Малчид татвар төлөхгүй малаа худлаа тооллууна нийгмийн даатгалаа төлүүлнэ одоо болноо өөрийнхөө өмчийг маллаж бгаа шулуухан хэлэхэд зунжингааа найр наадам хэсээд архигудраад шоудчихсан тэнэгүүд шүү дээ
Хариулах
202.179.8.38
2024/02/20
0
0
Чи л харин гэрээсээ гарч үзээгүй өмхий байна
Хариулах
122.201.31.130
2024/02/20
0
0
Хуц сда минь махнаас гараарай
Хариулах
202.126.90.93
2024/02/20
0
0
chi haan ymar malchinii niigmiin daatgal tolchow
Хариулах
2405:5700:310:4106:e896:6276:8aa8:edde
2024/02/20
1
0
хэлээд юу гэхэв ядаж байхад энэ жил сонгуультай жил болохоор бүүр Намууд тоглолт хийгээд байх юм
Хариулах
66.181.191.188
2024/02/20
2
0
Хнн тэшээд амар амьдранд байгаа юм ?. Бүгд зээл төдж амьдарч байгаа биз дээ
Хариулах
66.181.191.188
2024/02/20
1
1
Та нар өгөөч дээ тэгээд..
Хариулах
2405:5700:300:a41c:98f0:7c51:a8c8:4f25
2024/02/20
5
0
Малчдад хүнд үед туслалгүй л яахав. Гэхдээ банкны зээлийг тэглэнэ гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг л банкинд өгнө гэсэн үг биз дээ?? Төрд өөрийн гэсэн нэг ч төгрөг байдаггүй, иргэдээс хурааж авсан татварын мөнгө л байдаг шүү дээ!!
Хариулах
2405:5700:310:4106:e896:6276:8aa8:edde
2024/02/20
1
0
тийм шүү
Хариулах
202.55.188.97
2024/02/20
0
2
Malchidiin uriig tegleeecheee
Хариулах
2405:5700:310:4106:e896:6276:8aa8:edde
2024/02/20
2
0
битгий донгос чи тэгвэл бусад бүх хүмүүсний Зээлийг тэглэх хэрэгтэй
Хариулах
66.181.160.14
2024/02/22
0
0
Зээлийг тэглэх нь зөв шүү
Хариулах
2405:5700:310:4106:e896:6276:8aa8:edde
2024/02/20
2
0
тийм юм гэж байхгүй ээ дандаа туслам гэнэ тэр гэх юм эргүүлээд малчид сүү цагаан идээгээ хямдруулж өгдөг үү мах бол дурсаад хэрэггүй байх тэнэг юм битгий хийх одоогоор Монголд хамгийн баян хүмүүс нь малчид л байна
Хариулах
66.181.178.84
2024/02/20
1
0
Яг үнэн малчдаас хариуогт байдаггүй шүү улам л давраад байдаг
Хариулах
66.181.161.84
2024/02/20
1
2
Маш зөв
Хариулах
202.126.88.78
2024/02/20
0
3
зөв шүүдээ
Хариулах
66.181.160.14
2024/02/22
0
0
Зөв шүү
Хариулах
122.201.31.213
2024/02/20
0
6
Mash zuw
Хариулах
103.41.93.109
2024/02/20
3
0
biti jujeed bai hamag uymig ni hiij uguud hariugaa avsin bol uurduu ter urig ni tul tatavaraa uur zuild zartsuulmaar bna
Хариулах
Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 11 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 12 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 13 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 14 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 15 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 15 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 16 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03