МҮХАҮТ-аас 10000 залууг бизнесийн сургалтад хамруулна

О.Шүрэнцэцэг
2024/02/20

Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулах  хөтөлбөрийг  эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Өмнө нь ажилгүйдлийн талаар ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь ААН-үүдэд мэдрэгдэх болсон. Энэ нь нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг ОУ-ын байгууллагуудын судалгаа харуулж буй. Лоринет сангаас хийсэн судалгаагаар гэхэд 15-29 насны залуучуудын 52 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, ирээдүйн зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэвэр болон төрөөс өгч буй халамж тэтгэмжид найдаж амьдарч байгааг энэхүү судалгаагаар ил болгосон.

Иймд МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, ЖДБ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан байна.

Хөтөлбөр 3 үе шаттай. ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA /Personal MBA/ хөтөлбөрөөр 10,000 залуусыг эхний ээлжинд сургах ба таван мянгыг Улаанбаатар хотоос, таван мянгыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулна.  Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг  сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх юм. Одоогоор БНЭУ-ын ЗГ-ын /ITEC/ Айтек хөтөлбөрийн хүрээнд 15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг Энэтхэгийн ЭСЯ, ЗГ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 50 хүнийг суралцуулахаар ярьж тохироод байна. Сургалтын бүртгэл  эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах юм.

Түүнчлэн ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспог  БНХАУ-ын талтай хамтран удахгүй Монголд зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгааг хийж танилцуулснаар ямар чиглэлд ЖДҮ эрхлэх боломж байгаа, тоног төхөөрөмж нь ямар үнэ ханштай зэрэг мэдээллийг нэгтгэн харж, цаашлаад энэ үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжийг худалдаж авах, Хятадын банкны зээл тусламжаар авах боломжийг бүрдүүлэхээр ярилцаж байгаа юм байна

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт  нар оролцлоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.234
8 цагийн өмнө
0
0
бодит мэдээлэл өгөөчээ
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/21
0
0
Төлбөр нь яасан өндөр юм бэ сургалтын төлбөрөө төлж чадахгүй залуус олон бгаа төлбөрөө уян хатан болгоочээ
Хариулах
2405:5700:310:ffe2:a5a2:d44f:e2a0:569d
2024/02/21
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
2405:5700:300:82b9:cdd1:ca2c:590:7a1
2024/02/20
0
0
Дүүрэн гэж дүүрчихсэн тэнэг хулгайч бас попроно
Хариулах
45.117.35.29
2024/02/20
0
0
15 nasnaas baihdaa yahav de
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20