''Хоёрдугаар сарыг дуустал цас орж, хүйтрэх төлөвтэй байна''

О.Шүрэнцэцэг
4 цагийн өмнө

Өнөөдрийн байдлаар цас орж байгаа газар нутаг байхгүй, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

Маргааш буюу 24-нд ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч өнөөдрийнхөөс бага зэрэг чангарна.

  • 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар
  • 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Зудын үнэлгээг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар гаргалаа. Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Хоёрдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цасны зузаан нэмэгдэж, 1-51 см болсон байна. Бусад нутгаар 1-9см, хунгарласан, шуурсан газартаа 80-100см цасан бүрхүүлтэй болсон учир зудын үнэлгээг шинэчлэн гаргалаа.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд оржээ.

Хоёрдугаар сарын 10-ны байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудтай байсан юм.Өнгөрсөн шөнө Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хойд сумдаар цас орж, 0-1 см цасан бүрхүүл тогтсон байна.Энэ хугацаанд хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол хол замд гарахаа болих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авахыг зөвлөе.

Хоёрдугаар сар дуустал их хүйтрэхгүй ч цас орны дараа бага зэрэг хүйтэрч, цас орохын өмнө дулаарах өдрүүд үргэлжлэхээр байна" гэв.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
4
sad
5
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/25
0
0
Энэ 2 р сар гээч дуусаасай ядаж 29 хоногтой жил бна
Хариулах
2405:5700:310:ffe2:81ee:61c:2c29:aef6
2024/02/24
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
2405:5700:310:432e:9985:d30e:193c:a8bd
2024/02/23
0
0
Олон хүн машин очиж байгаа юм байна Зам өвстэй газар билчээр чөлөөлөх ажил хиймээр Жалга гуунд цас гүн байдаг нь ойлгомжтой Салхиласаны дараа толгойн оройгоор өвс цухуйдагсан Эх малаа авч үлдэх гарын дор олон янзын аргыг уйгагүй тогтмол цагт хэрэглэх нь зөв дөө Дээр үед хонины сэгийг тэжээлтэй хольж ялз чанаад бодод өгдөг байсан
Хариулах
102.88.33.82
3 цагийн өмнө
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 59 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20