Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

О.Шүрэнцэцэг
2024/02/24

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу" гэж тодруулсан.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа. Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.

Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна" гэж хариуллаа.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн "Шатахуун түгээх станцууд тун эрсдэлтэй байршилд байгаа тохиолдол маш их байна. Зөвшөөрлийг нь хаанаас өгдөг юм бэ. Энэ асуудлыг цэгцлэхэд ямар арга хэмжээ авах вэ" гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шатахуун түгээх станцуудад стандарт мөрдүүлэхэд анхаарах шаардлага үүссэн. Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөг нарийвчлан гаргах шаардлагатай. Шатахуун түгээх станцын зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог. Зөвшөөрөлгүй баригдаж байсан станцууд ч байна. Сургуулийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар Ажлын хэсэг байгуулсан" гэж хариулав. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
4
haha
9
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.29.144
2024/02/26
0
0
yamariig ni buulguulaad yamariig ni buulgadaggui yum be...adilkhan l baival ard tumen ta bukhnii khiij bui ajliig unelne...ugaasaa avilgiin munguur bosson khotkhon gej bugd medne...buulgakh gej bj yagaad nemeed bariulaad bgaag kharin oilgokhgui bna...tend gazar olgoson darga naraas tulburiig ni garguul
Хариулах
2405:5700:303:97a1:25a2:93cc:5f42:3bbd
2024/02/25
0
0
Ха ха чадлаа юу. Нэг иймэрхүү жүжиг тавиад попроод байдаг
Хариулах
2405:5700:310:157f:903d:435b:23d7:d621
2024/02/25
0
0
Барилгын буулгах зардал нь хүртэл өндөр барьсан барилгын өртөг өндөр энэ бүхнийг хэн хариуцах юм.тэр тэрээ шийдсэн л бгаасайдаа.
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/25
0
0
Нямбаатар нэг иймэрхүү юмаа л хийж бсан дээр метро гээч Мянгуужингийн үлгэр ярьж байснаас мөшгөгчдөө таарсан ажлаа хий
Хариулах
139.5.219.203
2024/02/25
0
0
буулгах ажлыг хийнэ гэсэн бол хийх хэрэгтэй шүү. бусдад хойших мэдэлтэн чадалтанд сургамж өгөх нь зөв шүү. буулгаж чадвал нямбаатараа чамайг дэмжих болно.
Хариулах
203.91.115.41
2024/02/25
0
0
Коммунист сурталтан байна даа чи.
Хариулах
202.9.40.48
2024/02/25
0
0
Nuraah heregtei surgamj bolog. Yuchgui hyadah heregtei
Хариулах
203.91.115.41
2024/02/25
0
0
Даргын үзэмж, хүслээр шийдэх бус, үнэхээр хууль зөрчөөд байгаа юм анх зөвшөөрөл яагаад өгсөн юм. Нөхөн төлбөр гаргаж ард иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгочихоод буулгана нураана гэдэг юм аа ярьж баймаар гэдгийг ойлгодоггүй юм байх даа. Тэгээд бас тэгш хандаж бусдыг нь бүгдийг нь ахмт шийдэх ёстой шүү. Наад яриад байгаа хандлага чинь эсвэл авилга нэээд байна, нэг бол газрыг нь булааж авах, бусдад гоё харагдах гэсэн явуургүй л аяг харагдаад бана даа.
Хариулах
2a04:ee41:1:326d:b556:d6a2:aea8:83
2024/02/25
0
0
Голын эргээс 50 метр дотор баригдсан бүх барилгаа нураагаарай. Тэр цагт л бүгдэд нь адилхан хандаж байгаа гэж итгэе Эсвэл ийм жүжиг тоглож байгаад авах хахуулиа нэмэх арга байр Зарим байр уснаас 10-хан метр зайд бий, түүнийг нураахыг хаоьяааааа
Хариулах
202.126.91.61
2024/02/25
0
0
Хэлсэн амандаа хүрээрээдэй!!!!
Хариулах
203.91.115.41
2024/02/25
0
0
Ядаж зөв бичиж сурчихаад юм бичиж бай л даа. Хүнээс ичиж бай.
Хариулах
2405:5700:303:d33a:9c1b:c991:f99e:a872
2024/02/25
0
0
Орон сууц сургуулийн хажууд байгаа шатахуун түгээх станцуудыг яаралтай гаргамаар байна. Нэг л гал алдвал олон хүний ам нас эрүүл мэнд эд хөрөнгө хохирох аюултай. Газар хөдлөхөд яана. Ямар ч баталгаа байхгүй.
Хариулах
202.9.46.179
2024/02/25
0
0
Чи барилга барьж баяжсан. Чи газраа яаж олж авсан бэ
Хариулах
103.41.93.199
2024/02/24
0
0
Aqua garden нураана гэж ярихаа больчих. Улс анхнаасаа өөрсдөө зөвшөөрөл олгож бариулчихаад одоо юу гээд бгаа бэ. Тэр Сэлбэ гол дагуу Хурдын Сансар гарден хотхон яг одоо барьсаар байна. Тэрийг та нар адилхан нураагаач тэгвэл. Ардаа хамгаалах улстөрчгүй барилгын компани руу дайрахаа больчих. Босгосон бүтээснийг нураана гэж солиорхын оронд наад далангаа хүчитгэ, инженерийн шийдэл ол. Толгойгоо ажлуул. Дэлхиййд гол ус, далайдээр хот барьж бна. Сэтгэлгээгээ өөрчил.
Хариулах
192.82.92.42
2024/02/24
1
0
Тер нь авлигад автсан, одоо ч данхайгаад, хунд сурталдаад байж л бна. Нээг л худлаа суржигнэсэн хумуус.
Хариулах
203.91.115.45
2024/02/24
0
0
Энэ хотхон голын урсац д огт хамаагүй нь зураг дээр харагддаг. Харин доод хэсэгт Туул голын хэсэгт маш их нарийсгаж байшин барилга шахаж барьсан, ялангуяа тохойрсон хэсэгт маш их нарийн болгосон байна билээ. Нураавал адилхан л бүгдийг нураа. Ер нь хувийн өмчийг хэн нэгэн дарга нураа гэдэг нь буруу шүү.
Хариулах
2405:5700:310:2058:2491:da44:2620:f242
2024/02/24
0
0
Улайм цайм голын голдиролд усан парк баринаа гэсэнээ орон сууц барьдаг нь зөв үү авилгачины ш..с ээ хэлэх муу үг олдохгүй юм даа чам шиг юмнуудад
Хариулах
203.91.115.41
2024/02/25
0
0
Орк байна чи. Эсгий хийх газар нохой хэрэггүй. Явж тэр малаа хариул. Бусад барилгыг яагаад ярихгүй байгаа юм. Чиний хоёр цийлгэр байгаа юм бол нээж хар мал аа.
Хариулах
103.57.93.122
2024/02/24
2
0
буулгаж чадахгүй бж ингэх хэрэг бна
Хариулах
202.126.92.173
2024/02/24
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
66.181.185.97
2024/02/24
1
0
Буулгана л гэсэн бол буулгах хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН-тэй хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэлээ 10 цагийн өмнө
"Би хэр баргийн юманд бууж өгөхгүй ч, үр хүүхдээ алдсандаа сөхөрч байна" 12 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 12 цагийн өмнө
Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоохыг иргэдийн 90 хувь нь дэмжихгүй байна 14 цагийн өмнө
Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг шинэчилнэ 14 цагийн өмнө
У.Сүрэнжав, Б.Баасанхүү, Ц.Баттулга нарт орон сууцны батламж гардууллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Төрийн шагнал хүртсэн тамирчид 15 цагийн өмнө
Танилц: Нэткапитал санхүүгийн групп, Сайн моторсоос хамтран зохиосон аяны супер азтанууд 15 цагийн өмнө
Баянхошуу, Баруун, Зүүн салаа явдаг автобусны долоон чиглэлийг өөрчилжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана 17 цагийн өмнө
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл хуралдав 17 цагийн өмнө
Монголын анхны “антибиотикгүй” тахианы мах SUNSEA 17 цагийн өмнө
Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороо орно 19 цагийн өмнө
Т.Дашмаа: Өвчний улмаас ихэр охидынхоо нэгийг алдсан, одоо 9 сартай хүүгээ алдах вий гэхээс маш их айдаг 19 цагийн өмнө
Н.Мандуул: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын шинэ эх үүсвэр ирэх сард ашиглалтад орно Өчигдөр
Автобусны буудал дээр зогссон болон нэгдүгээр эгнээгээр зорчсон машины зөрчлийг баримтжуулах камерыг 1100 автобусанд байршуулжээ Өчигдөр
Оюутнууд: Модон ор, шалнаас нь жоом бясаа гарч ирдэг. Миний биеэр дүүрэн хазуулсан сорви байна Өчигдөр
​ Бизнес эрхлэгч иргэн та Голомт банкны ПОС-оор орлого хүлээн аваад урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
Цэцэд маргаан үүсгэсэн талаар олон нийтэд тогтмол мэдээлдэг боллоо Өчигдөр
Самар түүж байсан дөрвөн отгийг уулнаас буулгажээ Өчигдөр