“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна

О.Шүрэнцэцэг
2024/02/27

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Үүнээс үүдэн наадмын үеэр иргэд, худалдаа үйлчилгээ нь багтахгүй, шахцалддаг болсон. Өнгөрсөн зуны наадмын үеэр орсон борооноор наадмын талбай усанд автаж, иргэд алхахад бэрхшээлтэй болсон байх жишээний. Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан ч нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсноос хойш жижиглэж, зарсаар 29 хэсэг салж, одоо “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасаж, 12.6 га газар болсон байна. Тодруулбал, хаанаас, хэнийх гэдэг нь үл мэдэгдэх жижиг байшин бариад түүнийгээ 1-2 жил болгож, Төв цэнгэлдэх хүрээлэнд хамааралтай мэт хүмүүсийн нүдэнд дасгаж байгаад өнөөхөө буулгаж, өндөр барилга барих зарчмаар газруудаа зардаг байгаа юм. Ингэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудаас огт зөвшөөрөл авдаггүй. Гэвч нийслэлээс жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилтыг хийдэг бөгөөд 2008 оноос хойш нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулаад буй. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Ашгаа өөрсдөө аваад, ачааг нь нийслэл үүрээд яваад байж болохгүй” гэсэн юм.

Тэрчлэн Төв цэнгэлдэх орчимд зөвшөөрөлгүй авто зогсоол барьж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нийслэлийг бүртгүүлэлгүй Т.Нямдаваа гэдэг нэг хүний эзэмшилтэй бүртгүүлсэн зэрэг нь хууль бус үйлдэл бөгөөд нийтийн эзэмшлийн газрыг энэ мэтчилэн үнэгүй ашиглуулахгүй гэдгийг тэрбээр онцолж байлаа. Мөн нийслэл 4.6 тэрбум төгрөгөө хувь эзэмшилдээ нэмүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 13 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20