Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үр дүн албан ёсоор гараагүй байгаа. Харин урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х. Баттулга тэргүүлж байна. Одоогоор СЕХ дээр гадаад дахь иргэдийн саналыг тоолж байна. Үүний дараа Сонгуулийн албан ёсны дүн мэдээ олон нийтэд хүргэх юм. Тиймээс санал хураалтын дүн албан ёсоор гарч шинэ Ерөнхийлөгч тодорно. Хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагааг энэ сарын 10-нд зохион байгуулах ёстой хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна