Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов

Ж.Булганаа
2025/05/14

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.05.14/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавар, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв. Гишүүд цаашид стратегийн баримт бичгийн шалгуур, хэрэгжилтийн талаар анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсч, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн байна. Эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар төсвийн төсөөлөлд тооцож тусгажээ. Дунд хугацаанд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг голлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол хөдөө аж ахуйн салбар, худалдаа үйлчилгээ, боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт 6 хувиас дээш байхаар тооцсон гэдгийг Засгийн газраас танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 9 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 11 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 11 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 12 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 12 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 13 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 14 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 15 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 17 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 18 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 18 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 19 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр