2011 онд эхэлсэн дуурийн театрын барилга ирэх онд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авна

Ж.Булганаа
2025/10/30

Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Төв халх" дуулалт жүжгийн театр баригдах эхлэлийг 2011 онд тавьжээ. Тус барилгын анхны төсөвт өртөг 6.8 тэрбум төгрөг байсан бол 14 жил дамнасан уг барилгын төсөвт өртөг 2026 онд 32.9 тэрбум төгрөгт хүрч, ирэх 2026 онд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна. Мөн 2012 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Аймгийн хөгжимт драмын театрын барилга барих ажил эхэлжээ. Тус барилгын анхны төсөвт өртөг 7.1 тэрбумаас 26 тэрбум болж өсчээ. Энэ онд 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар улсын төсөвт суужээ. 

Жил дамнаж төсөвт өртөг нь нэмэгдсэн соёлын төвүүдийг орон нутагт барих зайлшгүй шаардлага бий юу гэх асуулт гишүүдийн дунд өрнөж шүүмжлэл дагуулаад буй. УИХ-ын гишүүн М.Мандхай энэ талаар, "Маш их тэвчиж болох зардлууд байна. Тухайлбал, Ховд аймгийн нэг суманд 8 жил баригдаад дуусдаггүй нэг үйлдвэр байна. 2018 оноос хойш жил бүр улсын төсвөөс татаас авдаг. 2026 онд 6,7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна" гэж шүүмжилсэн байдаг.  Нөгөө талд багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхээр сар дамнан суулт зарлаж, ажил хаялт хийгээд буй. Засгийн газраас багш нарын цалинг хүссэн дүнд буюу 3.5 саяд хүргэх боломжгүй бөгөөд үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг ярьж буй юм. Гэтэл ирэх оны төсвийн төсөлд хэмнэж болох энэ мэт зардлууд багтаж буй нь анхаарал татна. 

Таваас дээш жил дамнан баригдаж, төсөвт өртөг нь нэмэгдэж буй соёлын төвийн барилгуудын жагсаалт ийнхүү үргэлжилнэ. Танилцана уу. 





14
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 14 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 16 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16