Агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж байна

О.Шүрэнцэцэг
2024/02/03

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.02.03) Төрийн ордонд болж байна. Сонсголд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн нарын албаны хүмүүсээс гадна ТББ, иргэдийн төлөөлөл оролцож буй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн даргалж буй өнөөдрийн сонсголоор Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд, Утааны асуудал: Стандарт, хяналт гэсэн хоёр сэдвээр танилцуулга хийж, шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээч, Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай”-г тодотгосон бол шинжээч, шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшийг солих шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Хөх нүүрс хэрэглэснээр хүхрийн агууламж 0.3 хувь, нарийн ширхэгт РМ2.5, РМ10 тоосонцорын хэмжээ 50 хувиар буурах боломжтой” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20