Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурна

Б.Нямсүрэн
2026/04/17

Дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы аюулт, зарим газарт гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ингэхдээ 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхэлж, 19-ний өдөр зүүн нутгаар шилжинэ. Шуурганы үеэр агаарын температур 10-20 хэмээр огцом буурч, эрс хүйтэрнэ. Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий аймагГовь-Алтай аймгийн хойд хэсгээр салхины хурд 15-20 м/с, зарим үед 24 м/с-ээс давж, хүчтэй шороон шуурга шуурч аюулт үзэгдэл үүснэ. Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагХөвсгөл аймагАрхангай аймагОрхон аймагТөв аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Харин Говь-Алтай аймагАрхангай аймагӨвөрхангай аймагДундговь аймагӨмнөговь аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с, зарим үед 34 м/с-ээс давж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна. Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймагСэлэнгэ аймагХэнтий аймагДорнод аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурганы аюулт үзэгдэл ажиглагдана. Мөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймагДорнод аймагСүхбаатар аймгийн нутгаар салхи, шороон шуурганы аюулт болон гамшигт үзэгдэл үргэлжилнэ. Энэхүү цаг агаарын аюулт үзэгдэл нь 2021 оны гуравдугаар сарын 13-15-ны хооронд болсон, улс орон даяар үргэлжилсэн гамшигт шуургатай төстэй хэмжээнд хүрч болзошгүй байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20