Евро-5 стандартын бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхээр тохиролцлоо

Б.Нямсүрэн
2026/04/18

Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад ажиллаж байна. Уг албан томилолтын хүрээнд ОХУ-ын Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзаж Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулах асуудлыг судлан үзэж харьяалах засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 минутын өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 15 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 15 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 15 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 15 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 16 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 17 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 18 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 19 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 19 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 19 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 19 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ 19 цагийн өмнө
ТОСК-ийн нэрийг ашигласан орон сууцны залилангийн тохиолдол нэмэгджээ 20 цагийн өмнө
Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилжээ 20 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшсэн 5 этгээд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон 20 цагийн өмнө
Вакцин нь нэвтрээгүй шүлхийн хэв шинжээр 779 мал өвчлөөд байна 21 цагийн өмнө
Хархорин зах–Яармаг чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 70%-тай үргэлжилж байна 22 цагийн өмнө
ЗГ: Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 23 цагийн өмнө