Г.Дамдинням: Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгууллаа

O.Аззаяа
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийж байгаа төрийн айлчлалд оролцож буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал утсаар холбогдож, шатахууны асуудлаар санал солилцсоноо албан ёсны пэйж хуудсандаа нийтэлжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах, ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх Засгийн газрын томилолттой явж буй аж.

Ерөнхий сайд Н.Учрал: Иргэд шатахуун, түлшний нөхцөл байдлын талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа. Дизель түлшний үнэ нэмэгдэх үү гэдгийг маш их асууж байна. Таны явсан ажил бүтэмжтэй байна уу. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустинд миний албан захидал очсон байх.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Таны өгсөн үүрэг даалгаврын дагуу ОХУ-д манай баг ажилласан. ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрлээ. Тавдугаар сард нэг литр дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 төгрөгт хүрэх нөхцөл үүссэн. Таны захидал, албан хүсэлтийг уламжилсан. ОХУ дотоодын зах зээлийнхээ үнээр түлш нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн сайн мэдээтэй байна. Ингэснээр тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, өнөөдрийн байгаа үнээрээ нийлүүлэгдэнэ. ОХУ-аас дотоодын үйлдвэрүүддээ өгдөг үнэ дээр татаасыг нэмж тооцоод авна гэсэн үг. Таны албан захидлыг авсан албаны хүмүүс мэнд дамжуулж, хүрэлцэн ирнэ гэдгээ илэрхийлсэн.

Сингапурын биржийн үнэд тонн дизель түлшний үнэ 1650 ам.доллар байгаа. Бид 1205-аар авна. 450 ам.долларын хямдралтай үнээр авч байна гэсэн үг. Оны эцэс гэхэд 500 гаруй сая ам.долларыг аж ахуйн нэгж, иргэдээс гаргуулах байсныг хамгаалж чадлаа. 1.8 их наяд төгрөгийг хөнгөлж чадлаа.

Ерөнхий сайд Н.Учрал: Маш сайн мэдээтэй явж байгаа юм байна. 1.8 их наяд төгрөгийг хэмнэнэ гэдэг төлбөрийн тэнцэлд маш том хувь нэмэр юм. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярилцсан. Техникийн ажлын хэсэг уулзаж байгаа мэдээллийг авсан. Таны уулзалтууд амжилттай болж, маш том мөнгө хэмнэх ажлыг нэг талдаа шийджээ. Шатахууны үнэ өнөөдрийн үнээс нэмэгдэхгүй нь ээ гэдгийг иргэдэд дуулгахад таатай байна. Олон улсын хурцадмал нөхцөл байдлыг хамтдаа даван туулах ёстой. Цаг алдахгүй арга хэмжээ авлаа. Сайн ажиллалаа. Таныг ирэхээр техникийн ажлын хэсгийн уулзалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Казахстан дахь айлчлалд амжилт хүсье. Ер нь томилолтод явж буй сайд нартайгаа видео дуудлага хийгээд ажлаа ярьчихаж байя гэж бодлоо.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20