АРДЧИЛСАН НАМААС МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ


Ардчилсан нам эрх баригч нарыг Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна хэмээн үзэж, дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлдээ "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ.

Ингэхдээ эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд "Зөвлөлдөх санал асуулга" гээчийг зохион байгуулж "Ард нийтийн санал асуулга" явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг,тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ.

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь "Дордохын долоон өөрчлөлт" хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараах шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;

Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;

Гуравдугаарт, 2000 оны "Дордуулахын долоон өөрчлөлт"-өө засч залруулах;

Дөрөвдүгээрт, "Ард нийтийн санал асуулга" явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 1 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 4 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 5 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 18 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 21 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 21 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 23 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр