ОЛОН УЛСЫН СУРАГЧИД УЛААНБААТАР ХОТТОЙ ТАНИЛЦАЖ БАЙНА


“Олон улсын сурагч солилцоо-2017" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сургчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Багш, сурагчид хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдэд оролцож байгаа бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэдний төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж буй сурагч солилцооны хөтөлбөр юм. Энэ жил 4 улсын 4 хотын нийт 52 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн Эрхүү, Хөх хот, Намьянжү, Мияконожо хот руу зочлон очдог. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Цаашид Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Улаанбаатар хотод байх 7 хоногийн хугацаандаа Монгол Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, сайхан амраад нутаг буцахыг ерөөе" гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 3 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 4 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 4 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 5 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 7 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 7 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 9 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 11 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 11 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 11 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 11 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр