Ц.САНДУЙ, С.БАТБОЛД НАРТ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ


Монголын архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлдээ "Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай бол Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, өнгө төрөхөө олсон архитектур, орон зайн зөв шийдэлтэй, тохижилттой бульвар буюу олон нийтийн зориулалттай,түүхэн гудамж билээ.

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 20 -ны өдөр А/501 тоот захирамж гарган уг гудамжинд "Автомашингүй гудамж" төслийн хүрээнд газар доорхи худалдаа үйлчилгээний 2 давхар байгууламж барихаар 17000 кв.м газрыг олгосон байна. Үүнээс үүдэн оршин суугчид, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хотын түүхэн гудамжны өнгө үзэмж, зориулалтыг өөрчлөх, нийслэлийн иргэдийн өмчийг луйвардах ажил эхэлсэнд харамсаж Монголын Архитекторуудын Эвлэлээс мэдэгдэл гаргахад хүргэлээ.

Нийслэлийг 2012-2016 онд удирдсан дарга нар Улаанбаатар хотын архитектурын дурсгалт байгууламж, хөшөө дурсгал, улс орны түүхийг хадгалсан түүхэн барилгуудыг устгах, газрыг нь өндөр үнээр худалдах ажлыг эрчимжүүлж, эцэст нь түүхт гудамжаар нь устгах, соёлт хүн төрөлхтөнд баймааргүй балмад үйл ажиллагааг зохион байгуулсаныг Монголын архитекторууд эрс эсэргүүцэж, энэ балмад, зальт үйл ажиллагааг нэн даруй зогсоож, иргэд оршин суугчдын эсэргүүцлийг хүлээн авч, НЗД-ын А/501 тоот захирамжийг хүчингүй болгон,уг гудамжийг яаралтай сэргээн засаж, хуучин өнгө төрхийг нь сайжруулах шийдвэр гаргахыг Та бүгдээс шаардаж байна.

"Автомашингүй гудамж" гэх төслийн нэр барьж, иргэдийг уран үгээр хуурч, худалдааны 2 давхар (магадгүй зураг төслийг зөрчин олон давхар) барилга байгууламжийг барих ажлыг санаачилж, хэрэгжүүлэгчид нь хотын оршин суугчид, иргэдийн саналыг огт авалгүй, хот төлөвлөлтийн холбогдох хуулиуд, норм дүрмүүд

болон УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын хот төлөвлөлтийн бүсчлэлийн шаардлагад зөвшөөрөгдөх ашиглалтын үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн, НИТХ-ын тогтоолуудыг зөрчсөн, БХБЯ-ны Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, зөвлөмж, дүгнэлт гаргуулаагүйгээр дээрхи хууль бус шийдвэрийг гарган нийслэлийн иргэдийн өмчид халдсан, нийтийн эзэмшлийн газрыг луйвардсан үйл ажиллагаа гэж үзэж байна.

Өнгөрсөн жилүүдэд хотын удирдлага хоноцын сэтгэлээр хандаж, гадныханы гар хөл болж иргэдийг уран үгээр хуурч,үнэ цэнэтэй, үүх түүхтэй болгоныг нь устгасан, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн үгийг үл тоож ихээхэн гай учруулсан.

Тухайлбал. Түүхт хаалгануудыг нураасан, Сүхбаатарын талбайг өөрчилж, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг буулган газрыг зарахаар, авахаар санаархсан, НЗД-ын тамгын газрын барилгыг (Түүхэн барилгыг хамгаалах жагсаалтанд орсон) худалдсан, хувьчилсан гээд устгасан зүйл их.

"Барилгачдын талбай" өнөөдөр өнгө үзэмжгүй (сүнсгүй) "Хогийн талбай" болсон, Ялалтын талбайн усан оргилуурыг устган өндөр барилга барьсан, "Хүнсний-20" дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг хувьчилж "Үйлчилгээ" болгосноор шөнө нь цоожтой хогийн сав болгож, нийтийн эзэмшлийн зам талбайг иргэдээс булаан авсан гашуун туршлагыг өнөөдөр давтаж дахин нэг "Хогийн гудамж" үүсгэх гэж байгааг анхааруулж байна.

Энэ ажлыг гүйцэтгэх "Монголын барилгын үндэсний ассоциаци" нь ёс зүйтэй хандаж уг ажлаас татгалзах, үнэхээр томоохон худалдааны төвийг иргэдийн төлөө өөрсдийн хөрөнгөөр барих хүсэлтэй байгаа бол хотын дэд төвүүдэд болон дагуул хотуудад барьж байгуулахыг уриалж байна.

Нийгэмд хор учруулах, хууль бус үйл ажиллагаанд эх загвар зураг,зураг төслийн ажлаар оролцсон, ёс зүйн дүрмийг зөрчсөн архитекторууд, зураг төслийн байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН АРХИТЕКТУР, ХОТ ЗӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ, Улаанбаатар хот, 2017.08.07" гэжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 5 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 6 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 7 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 8 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 10 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 10 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 14 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 14 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 15 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр