Х.БАТТУЛГА: ӨНӨӨДӨР НИЙГЭМД ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ХҮЧГҮЙДЭЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хуралд оролцогчдод илгээлт явуулсан билээ. Тэгвэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд :

"Монголын нийт хуульчдад болон энэ хуралд төлөөлөгчөөр сонгогдсон эрхэм хуульчид, шүүгч, прокурор, өмгөөлөгч Та бүхэнд амжилт хүсэн мэндчилье.

Монголын хуульчдыг үнэт зүйлээр нь нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн гурав дахь удаагаа хуран чуулж байна.

Нийгмийн эмч, шударга ёсны элчийн эрхэм үүргийг хүлээдэг хуульчид та бүхэн аливаа нөлөөнд автдаггүй, чигч шударга байх нь нэн чухал. Энэ үүднээс Монголын төр хуульчдадаа хамгийн түрүүнд итгэж ёс зүй, хариуцлага, ур чадвар, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэж хараат бусаар орших онцгой эрхийг олгосон юм.

Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүйдэж байна. Энэ гажуудлыг засаж шударга ёсыг сахиулан хуулийн засаглалыг тогтооход шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид та бүхэн гол хүч, тулах багана нь болох учиртай. Тиймээс хуульчид шударга ёсны элчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, олон нийтийн итгэл, найдварыг хөсөрдүүлэхгүйгээр үнэнч шударга, хариуцлагатай, зоримог, санаачилгатай байж, зарчимч байдлаараа нийгэмд манлайлах хэрэгтэй.

Шударга ёсыг тогтоох, хуулийн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлэх, авлига болоод түүнийг цэцэглүүлэн хөгжүүлж ард түмний эрхийг зөрчдөг бүлэглэлтэй тэмцэх нь амар хялбар ажил биш, та бүхний эрхэм зорилго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зорилго хоёр нэг юм.

Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш бөгөөд төрийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан, "Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын байр суурийг Улсын Их Хурал болон Засгийн газарт хүргэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, ухамсар ёс зүйтэй, мэдлэг чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, хуульчдаа чанаржуулах" зэрэг өргөн хүрээний эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага.

Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, нэр хүнд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаа бататган, дараа дараагийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, холбоодод үлгэр дуурайл болох эрхэм үүрэг бас та бүхэнд ногдож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие хуульчдадаа хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхийг онцгойлон анхаарч, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг шалгуур болгодог эрх зүйн орчинг бүрдүүлэх, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Монголын Хуульчдын холбооны их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 3 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 6 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 6 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 9 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 12 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 13 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 14 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 14 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр