ЕРӨНХИЙ САЙД ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ "Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг"-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа

Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр 120кг-ийн жинд 3 удаа хүндийг өргөхдөө хоёрт нь дэлхийн рекордыг эвдэж, өөрийн жиндээ 392,5 кг-ыг шахаж одоо дэлхийн рекордыг эзэмшиж байна.

Монгол эр хүний бахархал энэхүү онцлог спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн давцанд гаргаж байгаад Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ

Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд Дэлхийн аварга болсон нь ихээхэн амжилт. Улам сайжруулж олимпоос медаль авч ирэхыг ерөөлөө. Тэрээр "Сагсан бөмбөгийн 3х3" төрөл нь 2020 оноос олимпын төрөл болсон нь Монголчууд бидэнд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй нээлттэй ярилцлаа.

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн хувьд чансаагаараа дэлхийн улс орнуудаас 192-оос 160 гаруй байраар урагшилж 28 дугаарт эрэмблэгдэх болсон байна. Энэ нь сүүлийн жилүүдэд багаараа гаргаж буй амжилт тамирчдын хичээл зүтгэл. Филиппин улсын Манила хотод ирэх онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох дэлхийн 20 улсын нэг болсон. Дэлхийн Шилдэг багуудын эхний 8-д эрэмбэлэгдэх болсон зэрэг мэдээллийг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг багийн спортын төрөлд улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ

"3х3" Дэлхийн мэргэжлийн лигийн тэмцээний шилдэг багуудын нэг "Улаанбаатар Хангарьд" Дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчдын төлөөлөл, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад 30 номерийн Шигшээ багийн тамирчны өмсгөл болон бөмбөгийг бэлэглэсэн юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилца хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 5 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 6 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 7 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 8 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 9 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 10 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 13 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 13 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 14 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр