САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын сайдаар томилогдсонд нь төлөөлөгчид баяр хүргэж ажлын амжилт хүсч, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Засгийн газар сахилга, дэг журмыг сайжруулан, хүнд суртал, авлигаас ангид байж, иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, хууль дээдлэхийг төрийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтан, албан хаагчдаас шаардаж ажиллаж байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв.

Уулзалтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн бусад байгууллагад хэрэгжиж байгаа "Ухаалаг засаг" төсөл болон "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төслийн талаар голлон ярилцлаа.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа "Ухаалаг засаг" төсөл нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг оновчтой ашиглах замаар төрийн үйл ажиллагааг илүү сайжруулан, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилготой.

Харин "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төслийг боловсрол, эрүүл мэндийн салбарт 2015-2019 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 10 аймаг, гурван дүүрэгт сайн дурын бүлэг байгуулагдан тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхийг зорьж байгаа юм.

Уулзалтаар мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилт болон харилцаа, хамтын ажиллагааны бусад чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 37 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 23 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр