ХУМСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?


Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг. Хүний хумс нь байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хүний хумс дунджаар 3-5 сар тутамд солигдож байдаг гэнэ. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана. Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг. Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой.

Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө. Хумс нь биеийн эрүүл мэндийн байдлыг тусгаж байдаг тул сайн ажиглаж байгаарай. Хумс нэг газраа дахин дахин салаалж, хугарамтгай болох, хумсан дээр толбо, зураас гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно. Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг.

ЗӨВЛӨГӨӨ №1

Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

ЗӨВЛӨГӨӨ №2

Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт цаг зав төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно.

ЗӨВЛӨГӨӨ №3

Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.

ЗӨВЛӨГӨӨ №4

Хумсаа хэрхэн арчлах вэ? Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг.

Хумсаа будсан бол зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй. Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Хумсаа хэлбэр гарган авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго. Хумсны гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ.

Хумсны махыг зориулалтын саваагаар хойшлуулж, мөн зориулалтын тос түрх. Массажлан тосыг шингээсний дараа хуурай болтол нь арчина. Ацетонгүй суурь түрхлэг түрхсэний дараа хумсаа будаарай. Хатахаар нь өнгөгүй будаг түрхэнэ. Хамгийн сүүлд будаг хатсаны дараа бага зэрэг тосыг хумсны эргән тойрны арьсанд сайн шингээж түрхэж өгнө.

ЗӨВЛӨГӨӨ №5

Хумсаа хэрхэн будах вэ? Хумсыг 3 үйлдлээр будвал илүү цэвэрхэн болдог. Эхлээд голын хэсгийг, дараа нь 2 захаар нь гадагш чиглүүлэн будна. Арьсандаа хүргэсэн бол будаг арилгагчийг ашиглаж арилгана. Эвгүй будвал засах гэлгүй бүгдийг нь арилгаад шинээр будна. Орой бүр хамгаалалтын өнгөгүй будаг түрхээд байвал хумсны будаг удаан хадгалагдана. Хумсаа уруулын будагтайгаа адил өнгөөр буддаг. Сайн будаг түргэн хатаж, толигор, гялалзсан, удаан тогтдог гадаргуу үүсгэнэ.


1
angry
1
care
1
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 3 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 12 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр