УНЖСАН ХӨХИЙГ ХЭРХЭН ЧАНГАЛАХ ВЭ?


Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань унжсан хөхөө чангалах гэж төрөл бүрийн арга хэрэглэж, үнэтэй тос түрхэх гэхчлэн цаг зав болон мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулах болжээ. Мэдээж зөв хэлбэртэй, чанга сэргэр хөх нь бүсгүйчүүдийн гадаад үзэмжинд чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл та гэрийн нөхцөлд унжсан хөхөө чангалж, үзэсгэлэнтэй, дур булаам харагдах боломжтой гэдгийг мэдэх үү? Бид нийт бүсгүйчүүддээ зориулан суларч, унжсан хөхийг чангалах хамгийн үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

1 Хөх унжих шалтгаан

Та хөхөө унжихаас сэргийлэх болон унжсан хөхийг чангалах аргуудыг сурч авахаас өмнө эхлээд үүний шалтгааныг мэдэж авах хэрэгтэй. Хөх унжих хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Үүнд:

  • Нас

Бүсгүйчүүд 30 насны босгийг алхахад арьс нь суларч эхлэх төдийгүй бие дэх эстроген дааврын хэмжээ буурдаг байна. Үүнээс улбаалж хөх унждаг.

  • Тамхи татах

Энэ нь магадгүй танд хачирхалтай санагдаж болно. Тамхи татах нь арьсны уян хатан байдлыг хариуцдаг эластин дааврын хэмжээг бууруулж, хөхийг унжсан сул болгодог байна.

  • Жирэмслэлт

Хөхийг унжгар болгох гол хүчин зүйл бол жирэмслэлт байдаг. Ялангуяа хүүхэд төрүүлж, хөхүүлсний дараа хөх хэлбэрээ алдаж, жижигхэн унжгар болох аж.

  • Биеийн жин

Илүүдэл жинтэй болж таргалснаар хөх унжих нь элбэг тохиолддог.

  • Арьс хуурайшилт

Хөх унжих, арьсанд үрчлээс үүсэх шалтгааны 95 хувь нь арьс хуурайшилттай хобоотой. Та өглөө, оройдоо арьсаа чийгшүүлж, бага зэрэг тос түрхэж байгаарай. Мөн их хэмжээний ус ууж байх ёстойг мартаж болохгүй.

  • Удамшил

Дээрх шалтгаануудын улмаас хөх унжих магадлал маш өндөр байдаг. Үүнээс гадна хөх унжих нь удамшилтай холбогдох нь бий. Энэ нь тухайн хүний генээс хамаарах аж.

2 Хөх чангалах аргууд

1. Мөсөөр иллэг хийх

Хэрвээ та хөхөө чанга, сэргэр болгохыг хүсч байвал, мөс ашиглаарай. Энэ нь унжсан хөхийг богино хугацаанд чангалах болно.

Хэрэг болох зүйлс:

  • Мөс - 2 ширхэг

Хэрхэн хэрэглэх вэ?:

Нэг ширхэг мөсөө авч, хөхөө тойруулан 2 минут иллэг хийгээрэй. Дараагийн мөсөө авч ахин хөхөө тойруулж 2 минут иллэг хийнэ.

Дараа нь хөхөө зөөлөн алчуураар арчих хэрэгтэй. Доошоо харж, 1 цаг хэвтэнэ. Та тус аргыг өдөрт 4-5 удаа давтаж хийснээр, бодит үр дүнг мэдрэх болно.

2. Оливын тосоор иллэг хийх

Оливын тосонд агуулагдах антиоксидант болон хүчлүүд нь унжсан хөхийг чангалах төдийгүй хөх сулрахаас урьдчилан сэргийлэх аж.

Хэрэг болох зүйлс:

  • Оливын тос - 2 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?:

Оливын тосоо алгандаа дусааж, алгаа хооронд нь үрж, тосоо бүлээцүүлнэ. Дараа нь алгаараа хөхөндөө иллэг хийнэ. Ойролцоогоор 20 орчим минут иллэг хийгээрэй. Долоо хоногт 4 удаа энэхүү аргыг хэрэглэнэ.

3. Өндөгний шар болон өргөст хэмх

Та хөхөө чангалах гэж үнэтэй тос, тариа хэрэглэх шаардлагагүй. Ердөө л өндөгний шар болон өргөст хэмхний тусламжтайгаар, хөхөө чанга болгох боломжтой.

Хэрэг болох зүйлс:

  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Тос - 1 халбага

Хэрхэн хэрэглэх вэ?:

Хэрчсэн өргөст хэмхээ блендэрт хийж бэлтгэнэ. Үүн дээрээ нэг өндөгний шар болон тосоо нэмж хутгаарай. Бэлэн болсон зуурмагаа хөхөн дээрээ түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь хөхөө хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 1 удаа тус аргыг хэрэглэхэд тохиромжтой.


4. Сонгино болон өндөг

Та сонгино болон өндөгний тусламжтайгаар суларч унжсан хөхөө чанга, сэргэр болгож чадна.

Хэрэг болох зүйлс:

  • Өндөг - 1 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Ус - 1 стакан

Хэрхэн хэрэглэх вэ?:

Өндгөө хагалж, сайтар хутгана. Үүнийгээ хөхөндөө түрхэж, 1 цаг орчим байлгаарай. Дараа нь сонгиноо хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Сонгины шүүсээ устай хольж, хөхөө арчаарай.


3. Хөх чангалах дасгалууд

Хөх чангалах хэд хэдэн дасгал бий.

1. Суниах

Гар дээрээ суниах нь хөхний булчинг чангалдаг. Ингэхдээ та маш удаанаар суниаж, булчингаа мэдрэх хэрэгтэй. 3 оролтоор, тус бүр 15 удаа суниагаарай.

2. Хана түлхэх

Баруун хөлөө урдаа, зүүн хөлөө ардаа тавьж зогсоно. Гарынхаа алгаар хананд тулж, хамаг хүчээрээ 10 сек түлхэнэ. Дараа нь гараа сэгсэрч, суллаад энэ мэтчилэн 10 удаа хийнэ. Цаашид тоогоо нэмж хийж болно. Энэ хөхний булчинг чангалах энгийн бөгөөд үр дүнтэй дасгал юм.

3. Гараа чангалах

Цэх зогсоод 2 гараа тохойгоороо нугалж нурууныхаа ард барина. Гарынхаа булчинг чангалахад хөхний булчин чангарч байгаа нь мэдэгдэх болно. Булчингаа сайн мэдэрч 10-15 мин чангалаад суллана. Энэ маягаар 8 удаа давтаж хийнэ.

4. Гантиль өргөх

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Гараа урагш болгож мөрний харалдаа бариад гараа биенийхээ харалдаа буулгана. Буцаад дээш татна. Энэ маягаар 5 удаа хийнэ. Нэг удаа хийхдээ найман тоотоор гүйцэтгэнэ. Гартаа гантиль барьж дасгалаа хийвэл, илүү үр дүнтэй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 13 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 14 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 14 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 15 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 16 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 17 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 17 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 17 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 18 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 18 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 19 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 20 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 20 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 20 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 20 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 21 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 22 цагийн өмнө