Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй мөнгө зээлэхгүй байх бодлогыг Сангийн сайд болсноосоо хойш хатуу баримталж ажиллаж байна. Үүний тулд төрийн сангаас гаргаж арилжааны банкнуудад байршуулсан төрийн мөнгийг буцааж төрийн санд байршуулах, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн дансыг төрийн санд байршуулах, Засгийн Газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох зэрэг арга хэмжээг авч эхэллээ. Шилэн дансны тухай хуулийн ажлын хэсгийг УИХ-д ахалж ажиллаж байсны хувьд төсвийн зардлын үр ашгийг сайжруулах, үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор ШИЛЭН ДАНС-ны тухай хуулийг хэрэгжилтийг бүрэн хангуулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна