ЭЛДЭВ ДАСГАЛ ХИЙЛГҮЙ ГЭДЭСНИЙ ХИЙ, ХӨӨНГӨ АРИЛГАХ ХЯЛБАР 3 АРГА


Гэдэс урагшаа түрж, хийгээр дүүрэх нь хэвийн үзэгдэл. Учир нь энгийн үед хүний биеийн ходоод болон гэдэсний 1 литр хэмжээтэй эзлэхүүнд хий дүүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл ходоод болон гэдэсний тал хувь хийгээр дүүрсэн байдаг гэсэн үг.

Ходоодонд яагаад хий үүсч, хуримтлагддаг вэ? Хоол унд боловсруулах үүрэг бүхий бактери, микро орчны үйл ажиллагааны нөлөөгөөр ийнхүү хий үүсдэг байна. Таны ходоод гэдэс хоолыг хэдий чинээ "хүндрэлтэй" боловсруулна, төдий чинээ их хий үүсч хуримтлагдана.

Тэгвэл гэдэс хөөж, хий дүүрэхээс сэргийлэх, энэ зовиураас ангижрах төдийгүй ходоод, ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах хялбар аргуудыг зөвлөж байна .

Арга № 1. Энэхүү цэгт иллэг хийснээр, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хий үүсч, хуримтлагдахаас сэргийлнэ

Дээрх зурган дээр харуулсан шиг хүйснийхээ дээр гараа алгаар нь байрлуулна. Тухайн цэг хүйснээс тань дээш дөрвөн хуруу зайтай байрлах болно. Зурган дээр харуулсан шиг нар зөв 2-3 минутын турш иллэг хийж, дараа нь мөн адил 2-3 минутын турш нар буруу иллэг хийгээрэй. Хэрэв та энэхүү иллэгийг зөв хийсэн бол таны аманд исгэлэн зүйл амтагдаж, шүлсний ялгарал ихэснэ.

Арга № 2. Энэхүү иллэг нь шингэний ялгарлыг дэмжиж, ходоодны зовиурыг намжаана

Энэхүү цэг нь таны хүйснээс дээш 2 хуруу зайтай байрлана. Хүчтэй дарж, иллэг №1-тэй адил 2-3 минутын турш нар зөв, дараа нь 2-3 минутын турш нар буруу иллэг хийнэ.

Арга № 3. Энэхүү иллэг гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ

Зурган дээрх харуулсан шиг гараа алгаар нь хүйснийхээ доор байрлуулна. Хүйснээс доош 4 хуруу зайтай, ядам хуруун доор тухайн шаардлагатай цэг байрлах болно. Энэхүү цэгт мөн л нар зөв болон нар буруу тус бүр 2-3 минутын турш иллэг хийнэ. Хэрэв иллэгийг зөв хийвэл гэдэсний тань хий гадагшлах болно.

Эх сурвалж: BBC, Asian Beauty Secrets, NCBI

Зураг: AdMe


1
angry
1
care
0
haha
3
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 4 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 6 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 6 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 9 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19