АНАСТАСИЯ ЧЕКАТИЙН ХООЛОЙГ НӨХӨР НЬ ХЭРЧЖЭЭ


Молдавын нийслэл Кишинев хотод Плебой сэтгүүлийн 31 настай фото модель Анастасия Чекатийн хоолойг нөхөр нь хэрчиж хөнөөсөн талаар "Sputnik Молдова"-д мэдээлжээ. Хутгаар сэглэгдсэн бүсгүйн цогцсыг цагдаа нар амьдарч байсан байрнаас нь олжээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө амаржсан байсан бөгөөд түүнийг зэрлэгээр хөнөөсөн нөхөр Алексей Митаки нь шүдний эмч мэргэжилтэй нэгэн байсан ба эхнэрээ егүүтгэснийхээ дараа өөрийнхөө амийг ч хөнөөсөн талаар хэвлэлд мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг гарахаас өмнөхөн гэмт хэрэг үйлдэгч нь эцэг эхээсээ нялх үрээ халамжилж байхыг хүссэн талаар мэдээлэл гарсан байна. Гэр бүлийн гишүүдийн өгсөн тайлбараар хосууд байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэг өдүүлэгч нөхөр Алексей Митаки нь нууц амрагтай байсан талаар ч мэдээлж байна. Гэмт хэргийн хохирогч фото модель Анастасия Чекати нь 16 наснаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс гадна нэлээн олон дууг олон нийтийн "Youtube" сайтад бичүүлсэн авъяаслаг нэгэн байсан талаар ойр дотныхон нь дурсан ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 41 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 59 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр