Өнгөрсөн 2-р сард ONE CHAMPIONSHIP холбоо манай хүнд жингийн тулаанч Т.Ариунболдтой гэрээ хийснээ албан ёсоор зарласан билээ. Тэгвэл түүний Октагон дахь анхны тулаан энэ 3-р сарын 24-нд Тайландын Бангкок хотноо болох тов зарлагдаад байна.
Т.Ариунболдын өрсөлдөгч нь нь Хонконгийн нэр дээрээс тулалдаж буй "Ирвэс" хочит Алайн Нгалани юм. Камерун гаралтай тэрээр одоогоор холимог тулаанаар нийт 8 удаа тулалдаж 4 ялж, 4 ялагдсан амжилттай ажээ.Тэрээр холимог тулаанаас өмнө кикбоксоор тулалдаж байсан бөгөөд энэ төрөлд нийт 35 тулаан хийхдээ 25 ялалт авсан амжилттай туршлагатай тулаанч юм.
Харин манай тулаанч Т.Ариунболдын хувьд одоогоор MGL-1 тулаанд нэг ялалт байгуулсан амжилттай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна