Голден Стэйт Уорриорс баг Мягмар гарагт хамгаалагч Стефен Көрригийн бэртэл гэмтлийн талаар мэдээлэл хийлээ. Баруун шагайны зовиур арилаагүй бөгөөд 3 дугаар сарын 20 - нд дахин шинжилгээ хийж, тоглолтод оролцох хугацааг тодорхой болгох ажээ.
Стефен Көрригийн хувьд өнгөрсөн оны 12 сараас хойш баруун шагайндаа хөнгөн бэртэлтэй тоглож байгаа бөгөөд 3 дугаар сарын 8 - нд Сан Антонио Спөрс багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр эвгүй гишгэж баруун шагайгаа дахин бэртээсэн.
Багийн өгсөн мэдээллээр Стефен Көрри дахин нэг долоо хоногийг өнжих бөгөөд баг нь энэ долоо хоногт 4 тоглолт хийх хуваарьтай байгаа билээ.
З.Гантулга
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна