ИНЕГ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 1000 ХҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ


 АТГ-аас ИНЕГТ-т хийсэн шалгалтаар тус газар нь 2012-2017 онд зургаан даргын нүүр үзжээ. Таван жилийн хугацаанд дарга нар нь солигдохдоо нийт 1000 гаруй хүнийг ажлаас халж, 1201 хүнийг шинээр ажилд авчээ. Доорх мэдээллээр дэлгэрэнгүйг хүргэж байна. С.Буяндалайг даргаар ажиллаж байх үед буюу 2013 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 295 хүн чөлөөлөгдөж, ,382 хүн томилогджээ. Өөрөөр хэлбэл нэг жил арван сарын хугацаанд даргын эрх ашгийн төлөө 295 хүн ажилгүй болжээ. Харин Т.Лхагвасүрэнг даргаар ажиллаж байх үед буюу 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр хүртэл хугацаанд 227 хүн ажлаас чөлөөлөгдөж 231 хүн томилогджээ. Ц.Эрдэнэбилэгийг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 104 хүн ажлаас чөлөөлөгдөж, 115 хүн томилогдсон байна. Г.Нямдавааг даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 216 хүн ажлаас чөлөөлөгдөж, 244 хүн томилогджээ. Л.Бямбасүрэнгийн үед буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 158 хүн ажлаас чөлөөлж, 229 хүн томилогдсон байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1000 хүн ажлаас чөлөөлөгдөж, 1201 хүн томилогдон ажилласан байна. Мөн 2013-2015 оны хооронд давхардсан тоогоор 30 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон, нөхөн олговорт улсын төсвөөс 326 сая төгрөг олгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 2 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 3 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 4 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 4 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 6 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 8 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 9 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр