ААВ НЬ ХӨДӨӨ АЖИЛЛАХААР ЯВАХДАА ОХИНОО ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗАХИЖ ҮЛДЭЭДЭГ БАЙЖЭЭ


 Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн. Хүчиндүүлсэн охины тухайд аймгийн ГБХЗХГ-ын хамгаалах байранд байгаа бол, нөгөө охин нь 6 сартай жирэмсэн болсон байна. Охид хичээл сургуульдаа явах боломжгүй болжээ. Бид энэ асуудлаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржоос тодруулахад “Бараг сарын өмнө болсон үйл явдлыг ямар зорилгоор мэдээлээд байгааг ойлгохгүй байна. Бид дотоодын шалгалтаар энэ хэргүүдийг ил болгож, алба хаагч нартаа ёсзүйн хариуцлага тооцсон. Охидын биеийн байдал ямар байгааг мэдэхгүй, надтай ирж уулзаагүй. Тухайн үед нь л уулзаж байсан. Хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Одоо харин хэрэг хийсэн эсэхийг нь шүүх байгууллага тогтооно. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө. Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу шалгаж эхэлжээ. Харин Зүүнхангай  сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан байна. Ингээд дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлжээ. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Тиймээс охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан нь ийнхүү охиноо хохирогч болгоход хүргэсэн байна. Хэрэгт холбогдсон цагдаа нар гэр бүлтэй хүмүүс байжээ. Ард иргэдийг хамгаалах, тэдний амгалан тайван байдлын төлөө ажиллахаар тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид ийнхүү насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, жирэмсэн болгосон асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Энэ асуудал нь хэрэгт холбогдсоннэр бүхий алба хаагчдаас гадна, аймгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын хариуцлага, хяналт сул байгаагийн илрэл юм. Бид удахгүй хохирогч охидын ар гэрийнхний ярилцлагыг хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 5 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 6 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 8 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 11 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 11 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр