Б.НАНСАЛМАА: ХЭРГИЙГ УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААР ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН


Увс аймгийн цагдаагийн алба хаагчид хүүхэд хүчирхийлсэн, жирэмсэн болгосон асуудлаар тус аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаагаас тодрууллаа.

-Танай аймагт сурагч охид цагдаагийн алба хаагчдад хүчиндүүлсэн хэргүүд гарчээ. Охидын биеийн байдал ямар байгаа вэ?

-Зүүнхангай сумын харьяат сурагч охиныг тус сумын цагдаа О.Д хүчиндсэн хэрэг гарсан. Охин 6 сартай жирэмсэн. Аймгийн ГБХЗХГ-ын хамгаалах байранд эмнэлгийн болон сэтгэлзүйн туслалцаа аваад байж байна. Хүүхэд анх ирсэн үеэ бодоход тайвширсан. Гэхдээ “Энэ хүүхдийг тээхгүй, төрүүлэхгүй. Авахуулна” гэж уйлж орилж сэтгэлзүйн хувьд хүнд байгаа. “Ураг тээлтийг таслан зогсоохгүй бол амиа хорлоно” ч гэж уйлж байгаа болохоор хамгаалалтад авахаас өөр аргагүй байдал үүсээд байна. Гэхдээ тээлтийг таслах хугацаа өнгөрсөн. Ураг 6 сартай болсон тул эмч нар зөвшөөрөхгүй байна.

-Охины ар гэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Охин аавтайгаа хамт амьдардаг. Гэр нь сумын цагдаагийн байрны хашаанд байдаг. Аав нь хараа хяналт муутай хүн байсан нь охин хохирох шалтгаан болсон. Аав нь одоо сумандаа байгаа.

-Энэ хэрэг хуулийн хүрээнд ямар шатанд шалгагдаж байна вэ?

-Энэ хэргийг аймгийн цагдаагийнхан, хуулийн хэлтсийнхэн нуучихсан байсан гэж хэлж болно. Мөн сургуулийнх нь эмч, захирал ч хэргийг нуух оролдлого гаргасан. Тодруулбал, охиныг аймгийн төв рүү ирэх үед сургуулийнх нь захирал “Замын жолоочид хүчиндүүлсэн гэж хэлээрэй. Сумын цагдаад хүчиндүүлсэн гэж хэлж болохгүй шүү. Сургууль, сум орон нутгийн нэр хүндийг бодоорой” гэгчлэн дарамт шахалт үзүүлсэн талаар охин хэлсэн.

Ер нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг орон нутгийн нэр хүнд гэдэг халхавчаар нуун дарах хандлага их бий. Энэ хэрэг дээр ажиллаж эхэлснээр надад ч маш их дарамт ирж байна. Аймгийн цагдаагийн газраас, аймгийн Хуульзүйн хэлтсээс маш их дарамт ирж байна. Ажлаа хийхэд хүнд хэцүү байна.

Тиймээс энэ хэргийг “Увс аймгийн цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй” гэдэг хүсэлтээ ГБХЗХГлуу албан бичгээр явуулсан.

-Ер нь танай аймагт энэ төрлийн хэрэг дарагдсан тохиолдол бий юу?

-Дарагдсан гээд хэлчихвэл гүтгэсэн хэрэгт орох болов уу. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд 14 настай охиныг МСҮТ-ийн хоёр оюутан зочид буудалд дагуулан орж хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгон хаасан. Учир нь “хоорондоо зөвшилцсөн” гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болсон юм байна лээ. Энэ мэт 2018 онд хүүхэд хүчиндүүлээд хэрэгсэхгүй болсон хэрэг 3 байна. Мөн 2018 онд хүүхэд хүчиндүүлсэн 13 хэрэг шүүхээр шийдэгдсэн. Одоо мөрдөн байцаалтад 6 хэрэг байна.

-Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хүчирхийлэлд өртсөн тоо судалгаа ярихад цагдаагийн болон Хуулийн хэлтсийнхэн маш дургүй байдаг. “Тоо судалгаа битгий ярь. Тоо ярих юм бол ажлаа өгөөд зайлаарай” гэж ч дарамталж байсан. Хүүхэд хамгаалах, хохирсон хүүхдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө байнгын дарамтад байгаа нь маш хүнд байна.

-Зургаан сартай жирэмсэн болсон охиноос гадна өөр нэг охин цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэргийн талаар мэдээлэл өгөөч.

-Тухайн охины найз хөвгүүн Улаанбаатараас ирснийг Өндөрхангай сумын цагдаагийн алба хаагч “оргодол байж болзошгүй” хэмээн Улаанбаатар луу авч явсан. Харин нөгөө цагдаа нь охиныг хүчиндсэн талаар охины ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн байдаг. Энэ хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Охины хувьд биеийн байдал тогтворжсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 5 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 6 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 8 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 10 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 11 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр