“ЭРСДЭЛГҮЙ-ЭРҮҮЛ ОРЧНЫГ ХАМТДАА” УРИАН ДОР “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Автомашингүй өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өдгөө арав дахь жилдээ тэмдэглэж буй энэхүү өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦЕГ, НЦГ-аас хамтран зохион байгууллаа.

“Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг, спортын арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэж байгаа юм. Тухайлбал, хүн амын хооллолтыг нас, хүйс, эрүүл мэнд, байгаль цаг агаар, хөдөлмөр эрхлэлтэд тохируулах, хоол боловсруулах эрхтэний болон шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг хоол тэжээлээр сэргээн эмчлэх боломж нөхцлийг судалж, зөв зохистой хооллолтыг иргэдэд сурталчилж ажиллалаа.

Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 4 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 5 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 6 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 6 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 8 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 11 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 11 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр