ГЕРМАНЫ “БИЛЬД” СОНИН МОНГОЛЫН ДИПЛОМАТ АЖИЛТНУУД ХАР ТАМХИ ТЭЭЖ ЯВСАН ТУХАЙ БИЧЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/06

Тус сонинд өгүүлсэн нь:

 “Монголын хоёр дипломатч Германы хууль сахиулагчдыг дипломат дугаартай машинуудыг шалгадаг гэдгийг мэдэлгүй дутуу үнэлсэн бололтой. Тавдугаар сарын эхээр Пирна – Дрездений 17-р зам дээр дипломат дугаар бүхий мөнгөлөг өнгийн “Мерседес” машин сэжигтэй санагдан үзлэг хийх гэхэд машинд сууж явсан хоёр монгол халдашгүй эрх олгодог Элчин сайдны яамны ажилтнуудын үнэмлэх гарган ирж үзлэгт орохоос эрс татгалзжээ. Гэвч Саксон мужийн гаалийнхан бууж өгсөнгүй, монголчуудын талаарх мэдээллийг Берлин рүү, Гадаад харилцааны яам өгч шалгуулахаар шийдсэн байна. Тэгтэл тэдний дипломат статус нь зөвхөн Туркийн нутаг дээр л хүчинтэй, Германы нутаг дээр хүчингүй гэсэн хариу иржээ. Шалгуулахгүй байх халдашгүй эрх нь хүчингүй болж. Улмаар “Мерседес” машинд үзэг хийх явцад хоёр чемоданаас тус бүрийг нь 500 граммаар савласан 140 боодол, 70 кг героин илэрсэн байна. Энэ героиныг гудамжинд гарган зарвал даруй 3 сая гаруй евро хүрнэ. Гаалийн төлөөлөгч Франк Фрей Шрөтер нь “Дрезден хотын тойргийн шүүхээс прокурорын хүсэлтийн дагуу хоёр эрэгтэйг баривчлах ордер олгосон” гэж хэлэв. Хар тамхи тээвэрлэгчид хаа хүрэх санаатай байсан нь тодорхойгүй байна. Берлин дэх Монголын Элчин сайдын яам “BILD” сонины асуулгад тодорхой хариу өгсөнгүй. Дэлгэрэнгүй асуулгыг бичгэн хэлбэрээр өгсөн ч одоо болтол хариу ирээгүй байна” гэжээ.

Орчуулсан: Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07