ТАЙЛАНДАД ОН ГАРСААР 20 МЯНГА ГАРУЙ ХҮН ДЕНГЕ ХУМХААГААР ӨВДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/06

Тайландад 2019 он гарсаар Денге хумхаагаар өвдсөн хүний тоо 20 мянга даваад байгаа тухай “The Nation” сонин мэдээлжээ. Тус мэдээнд өгүүлснээр нэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 22-ны хооронд Тайландад 22203 хүн Денге хумхаагаар өвдөж 28 нь нас барсан нь өнгөрсөн жилийнхээ хоёр дахин их тоо.

Иймд иргэд нь Тайландад олноор амардаг улс орны Гадаад харилцааны яамнаас тус улсад аялж, амрахдаа шавьжинд хазуулахаас сэргийлэх, тусгай тос, шүршлэг ашиглах, биеэ аль болох халхалсан хувцас өмсөж байхыг зөвлөж эхэлжээ.

Денге хумхаа нь хөхүүл болон нялх хүүхэд ба насанд хүрэгчдэд халдварладаг томуу төст хурц халдварт өвчин. Халдвар авсан үед 40 градус хүртэл халуурах, толгой ба нүдний ухархайгаар өвдөх, булчин ба үе мөч, яс хүчтэй өвдөх, булчирхай томрох, бөөлжүүлэх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Халдвар тээгч шумуулын хазалтаар халдварладаг бөгөөд хазуулснаас хойш 4-10 хоногийн нууц үеийн дараагаар дээр дурдагдсан шинж тэмдэг илрэн 2-7 хоног үргэлжилдэг. Тусгайлсан эмчилгээ байдаггүй. Дархлаа сул гэх мэт зарим тохиолдолд ердийн Денге нь хүнд хэлбэрт шилжиснээр 24-48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай. Хүнд хэлбэрийн Денгегийн үед амьсгалын дутагдалд орох, хэвлийгээр хүчтэй өвдөх, буйлнаас цус шүүрэх, цусаар бөөлжих зэрэг шинж илэрдэг аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 13 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07