38 САЯ ТӨГРӨГӨӨР СУУРИЛУУЛСАН ШАР ХАЙСЫН ЗАРИМ НЬ ХААЧИВ?


Улаанбаатарын авто замын голоор шар хайсыг байрлуулж эхэлсэн. Энэ ажлыг “замын хөдөлгөөнд жолооч нарыг болоод явган зорчигчдыг соёлтой оролцоход сургах” зорилгоор хийж байгаагаа нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн.

Энэ ажлыг “шоронжсон хот” гэх мэтээр шүүмжлэх нэг хэсэг байхад замын хөдөлгөөнд оролцох соёлыг энэ мэтээр албадан сургах шаардлагатай гэж үзэх хэсэг ч байна. Тэгвэл өнөөдөр Улсын драмын эрдмийн театр, Үндэсний төв номын сангийн замд байрлуулсан шар хашаа “алга болжээ” Эх сурвалжийн мэдээллээр “төрийн тусгай албаны ажилд саад учруулсан учир хайсыг буулгасан” гэсэн мэдээлэл байна.

Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас энэ шалтгааныг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, “замын хэвтээ тэмдэглэгээний ажил хийх гэж байгаа учраас хайсыг түр буулгасан. Хэвтээ тэмдэглэгээг хийж дуусаад хайсыг эргүүлэн байршуулна” гэлээ. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх дараалалд алдаа гарсны улмаас шар хайсыг байрлуулаад дахин буулгаж, тэмдэглэгээгээ хийгээд, эргүүлэн хайсаа байрлуулах юм байна.

Шар хайсын талаарх тоон мэдээлэл: Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар Улаанбаатарын авто замд 10 мянган метр урт хайс шаардлагатай. Үүнийг нь Улаанбаатар хотын дарга дэмжиж, 2018 онд 4820 метр урт хайс авах төсөв мөнгийг суулгасан байна. Гэхдээ нийт хэдэн төгрөг болсон нь тодорхойгүй байна.

Зөвхөн худалдан авсан 4820 метр хайсыг тээвэрлэх, угсрах суурилуулах ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ ажилд 38 сая төгрөг зарцуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 14 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 15 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 15 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 16 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 17 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 18 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 21 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 21 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр