ШИНЗО АБЕ ИРАНД АЙЛЧИЛНА

Н.Мижидмаа
2019/06/12

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нь зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Иранд албан ёсны айлчлал хийж тус улсын тэргүүн аятолла Али Хаменеи ба Ерөнхийлөгч Хасан Рохуани нартай уулзах тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.

Айлчлал нь Иран ба Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 90-н жилийн ойг тохиолдуулан хийгдэж байгаа. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь “Ойрхи Дорнодод түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгаа үеэр  болж байгаа дээд удирдлагуудын уулзалтаар бид бүс нутгийн нөлөө бүхий улс Ираныг асуудлыг шийдэх чиглэлд явахыг уриална” гэжээ.

Японы Ерөнхий сайд Шинжо Абэ үүнээс өмнө нь АНУ ба Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Иран – Америк хоорондын зөрчлийг арилгахад Иран ба Японы найрсаг харилцаа дэм болно гэж үздэг. Америкийн Ерөнхийлөгч Трамп нь Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх санаархлаасаа бүрэн татгалзахгүй бол цэргийн ажиллагаа явуулж магадгүйг гэсэн мэдэгдэл хийж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 14 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 15 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 16 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 17 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 17 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 17 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 19 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 21 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 22 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр