Р.ЭРДОГАН: ТУРК УЛС С-400-Г ХЭДИЙН ХУДАЛДАЖ АВСАН

Н.Мижидмаа
2019/06/14

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросоос агаарын довтолгооноос хамгаалах С-400 цогцолбор худалдан авч байгаатай холбоотой элдэв яриаг эцэслэж байгаагаа мэдэгдлээ гэж “NTV” суваг дамжуулжээ. Эрдоган нь Анкара хотноо үг хэлэхдээ “Би Турк улс нь С-400-г худалдан авах гэж байна гэж хэлээгүй. Турк хэдийн худалдаад авчихсан гэж хэлье, энэ бол нэгэнт хийгдсэн наймаа” гэж мэдэгдсэн байна. Мөн аюулгүй байдлаа хангахын төлөө зэвсэглэл худалдаж авахдаа хэнээс ч зөвшөөрөл гуйхгүй гэжээ.

Оросууд долоодугаар сараас С-400-г Турк нийлүүлж эхэлнэ. Ингээд зогсохгүй Орос нь Турктэй хамтарч С-400-г үйлдвэрлэж эхлэх юм байна. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ нь ийм нөхцөлтэй аж.Уг нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” систем худалдан авах, цаашид өөрийн нутаг дээрээ үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар олон жил ээрсэн ч амжилтад хүрээгүй тул ийнхүү оросуудаас авсан аж.

АНУ нь Туркийн энэхүү алхамд ихэд уурласан бөгөөд С-400 –г худалдан авахаас нэн даруй татгалзахыг удааа дараалан шаардсан ч амжилтад хүрээгүй тул тавдахь үеийн F-35 сөнөөгч онгоо нийлүүлэхээ зогсоосон юм. Туркт нийлүүлэх онгоцуудыг Польшд худалдахаар болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 7 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 7 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 8 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 9 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 9 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 11 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 12 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 12 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 13 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 13 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна 14 цагийн өмнө
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв 14 цагийн өмнө
Nas Summit team давхар даатгалтай АВА түрээсийн үйлчилгээг сонголоо 14 цагийн өмнө
Монголын хамгийн анхны, хамгийн том автомашины их дэлгүүр үүд хаалгаа нээлээ 14 цагийн өмнө
Улаабаатарт өдөртөө 12 градус дуаан байна 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө Өчигдөр
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна Өчигдөр
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр