ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРЭЭС БЭЛТГЭВ: ЭМНЭГ СУРГАГЧ ЭХ ОРНЫ ХҮҮ


Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0184-р ангийн алба хаагч, байлдагч Г.Баасанжаргал застабдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр 2019 он гарсаар цэргийн албандаа амиа алдаж буй дөрөв дэх цэрэг болж байгаа юм.

Г.Баасанжаргал тавдугаар сард Дорноговь аймгийн Их хэт сумаас тус цэргийн ангид татагдсан бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон суманд байх цэргийн ангиасаа Дөрөвдүгээр застабт хуваарилагдан очоод 14 хоноод байжээ.

Тэрбээр бусад дөрвөн цэргийн алба хаагчийн хамт тэмээ

авчрахаар явсан гэх бөгөөд бусдаасаа үлдэж хоцроод, амиа егүүтгэсэн байдалтай олдсон гэх мэдээллийг тус Застабын дарга н.Даваадорж ангийн удирдлагууддаа өгсөн байна. Тодруулбал, зургаадугаар сарын 30-ны өдрийн 14-18 цагийн хооронд тэрбээр сураггүй байсан бөгөөд Застабын дарга нь нэгэн цэргийнхээ хамт хайж байгаад, хайлаас модноос өөрийгөө дүүжилсэн байхыг нь олсон хэмээн мэдээлжээ. Тэр үеэс цагдаа, шүүх шинжилгээний ажилтнууд ирэх хүртэл талийгаач модноос дүүжлэгдсэн хэвээр 12 цаг орчим болсон байна. Гэвч түүний хүзүү хэсэгт сорви, өөрийгөө боомилсон гэх ул мөр байхгүйг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм.

Түүнийг амиа алдахаас 20 хоногийн өмнө цэргийн "Тангарагийн баяр" болсон бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн хүүтэйгээ уулзаж, баярыг нь хуваалцсан байна. Тухайн үед талийгаач "цэргийн албанд татагдсандаа маш сэтгэл өндөр. Цэргээс халагдаж ирээд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа" талаараа ярьж байжээ. Мөн багаас адуунд хайртай тэрбээр "Адуучин цэрэг болно. Халагдаж очоод Өвөрмонголд эмнэг сургах ажлаа үргэлжлүүлэн хийнэ" хэмээн ярьж байжээ. Мөн талийгаачийн цогцост хөхөрч бяцарсан олон тооны шарх сорви байгааг ар гэрийнхэн нь зургаар баталгаажуулан авсан байна.

Талийгаач Г.Баасанжаргал таван хүүхэдтэй айлын дунд хүүхэд бөгөөд, гурван хүүгийн отгон нь юм. Түүнийг халагдаж ирэх үед ээж нь "Дархан бэр одонг авна" хэмээн тангарагийн баяраар нь хүүтэйгээ ярьж байгаад иржээ. Харин одоо Г.Ганбаатарынх дөрвөн хүүхэдтэй, хоёр хүүтэй айл боллоо.

Г.Баасанжаргал 17 настайгаасаа Өвөрмонгол руу гарч, айлын адуу маллаж, эмнэг сургах ажил хийж, аав ээж, гэр бүлийнхэндээ тус нэмэр болдог байжээ. Мөн цэргийн албанд татагдахаасаа өмнө "Чухал амжилт" сургалтын төвд Хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцаж байгаад, цэргийн зарлан дуудах хуудас ирсний дагуу сургуулиа орхин, дурлаж зүтгэсээр цэргийн албанд мордсон байна.

Манай сурвалжлах баг долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд талийгаачийн ар гэрээс сурвалжлага бэлдэн ажилласан бөгөөд энэ үеэр талийгачийг оршуулах ажил болсон юм. Оршуулгын ёслолд Хилийн цэргийн 0184-р ангийн Захирагчийн орлогч Т.Нямчимэг, хоёр ажилтны хамт ирсэн бөгөөд түүнээс манай сэтгүүлч тодруулга, тайлбар авсан. Тэрбээр "Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад танай сайт мэдээлэл нийтэлж байгаа нь хил хамгаалах байгууллагын нэр хүндэд халдсан, тэнд ажилладаг олон мянган залуусын урмыг хугалсан хэрэг болж байна. Бид мэдээлэл өгөхгүй. Цагдаа, шүүхийн байгууллагаас мэдээлэл ав" гэсэн тайлбарыг хэлж байсан.

Ингээд талийгаачийн ар гэрийнхний бодит байдал болоод, 0184-р ангийн захирагчийн Орлогчийн тайлбар зэргийг нэмэлтгүйгээр хүргэсэн сурвалжлагаа үзэгч танд хүргэж байна.

Энх цагт цэргийн эрдэмд суралцахаар мордсон эрэлхэг хөвгүүд эсэн мэнд ээж аавдаа эргээд ирдэг байхын төлөө, Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын хариуцлага дээшлэхийн төлөө, өөрчлөлт шинэчлэлт хийгдэхийн төлөө, ирээдүйд цэргийн албанд татагдах олон мянган залуусын төлөө энэхүү сурвалжилгаа талийгаачийн ар гэрийхний зөвшөөрлийн дагуу хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 15 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07