ЯПОНЫ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ УЛМААС ӨМНӨД СОЛОНГОСЫН ДНБ УНАЖ МАГАДГҮЙ


Япон нь Өмнөд Солонгос руу хийдэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг чухал материалуудын экспортодоо нэмэлт шаардлага тавьж, илүү олон шат дамжлагатай болгосон. Үүнээс болоод Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл тун хүнд байдалд ороод байгаа тухай "Yonhap News" мэдээлж байна.

Хамгийн таагүй нь Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хумигдахыг дагаад ДНБ уналтад орж, урсгал гүйлгээний дансанд илүүдэл үүсч магадгүй болсон. Хэрэв Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар хумигдвал урсгал гүйлгээний илүүдэл 11,78 их наяд вон буюу 9,99 тэрбум долларт хүрч, ДНБ нь 0,4 хувиар унана гэсэн тооцоог хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк хийжээ.

Ингээд зогсохгүй Японы экспортод тавьсан нэмэлт шаардлагын горим цаашид ч үргэлжилбэл Өмнөд Солонгосын нийт экспортын хэмжээ ч 8 хувиар буурна. Цаашлаад, хоёр улс хоорондын харилцаа хэвийн байдалдаар оролгүй явбал мэдээллийн технологи, машин үйлдвэрлэл, хими зэрэг салбарын экспортод сөргөөр нөлөөлж эхлэх аж.

Энэ байдал нь Өмнөд Солонгосоос өндөр технологийн бүтэгэдэхүүн их хэмжээгээр импортлон авдаг Вьетнам, БНХАУ, Тайвань зэрэг орнуудад сөргөөр нөлөөлж эхэлнэ гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүшүд хийгээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 4 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 5 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 7 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 8 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 9 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 9 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 13 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 13 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 13 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 14 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 23 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр