ЭКО ДҮҮРЭГТ ХАМАН ХОТ ТАРВАСНЫ ХҮЛЭМЖ БЭЛЭГЛЭЛЭЭ


БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа.

Бидний мэдэхгүй БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог амтат тарвасаараа Азидаа төдийгүй дэлхийд алдартай.

Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум буцалтгүй тусламжаар, 100% хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах "Хан-Уул Агро" паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон "Хан-Уул Агро" паркад ажиллаж эхэлсэн юм.


Ийнхүү дэлхийд алдартай амтат тарвас эхнээсээ соёолж, ирэх наймдугаар сард боловсорч гүйцэх бөгөөд Нийслэл хотынхон маань энэхүү амтат тарвасыг амталж үзэх боломжтой болох нь.


Цаашлаад "Хан-Уул Агро" паркын тариаланчид өөрсдөө тарвас тариалах боломжтой болсон ба энэ нь "Эко" дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бодит ажил боллоо.


Уг айлчлалын хүрээнд тус хүлэмжүүд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын тэргүүлэгчид буюу НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар оролцож, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, нягт хамтран ажиллахаар боллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 1 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07