НАГАЦ ДҮҮГИЙНХЭЭ ХУРУУГ ТАСДСАН ИРГЭНИЙГ ИРЭХ САРЫН 01-НД ШҮҮНЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/24

51 настай эрэгтэй Ч-гэх иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ долоо настай нагац дүүгийнхээ дөрвөн хурууг хэрцгийгээр тасалсан балмад хэрэг өнгөрөгч 5 сарын 14 өдөр гарсан юм. Тэр цагаас хойш хоёр сар өнгөрсөн ч охин энэ хугацаанд хоёр удаа хуруу залгуулах мэс засалд оржээ. Хоёрдахь хагалгаандаа ороод удаагүй байгаа юм. Өмнө залгуулсан эрхий хуруу идээлж үрэвссэн учраас эргүүлэн авчээ.Хагалгааны явцад охин сэтгэл зүйн хямрал болоод биеийн байдал нөлөөлсөн учраас өвчиндөө шаналсан охин өвчин намдаах эм тариа хэрэглэж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэтэл охиныг эмнэлэгт хүргэгдсэн эхний сар гэмт этгээдийн ар гэрээс охины эмчилгээний зардалд 4 орчим сая төгрөгийг зарцуулсан гэгч 2 дахь сараас эхлэн огт туслалцаа үзүүлээгүй гэдгийг хэлж байгаа юм. Я охины хуруу залгуулах 3 дахь удаагийн хагалгаа ирэх 8 дугаар сард болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хурууг залгах мэс засал хийлгэсэн ч яваандаа хуруунууд нь нэг нэгээрээ авагдсан гэдгийг түүний ээж хэлж байгаа юм.

Хэрэг гарсан өдрөөс эхлэн уг иргэнийг цагдан хорих 461 ангид саатуулаад байгаа юм. Хоёр сар болсны эцэст хэргийг цагдаагийн байгуулага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал ирэх сарын 01-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэнийг шүүхээр боллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20